Эмэгтэйчүүд авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна

Ц.Анударь / Нийгэм

“Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган өнөөдөр /2019.11.28/ боллоо. Тус чуулганыг Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй “Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан” байгууллага болон Азийн сангийн тэтгэлгээр зохион байгуулав.

2016-2019 оны хооронд орон нутгийн худалдан авах ажиллагаа, тендерийн шударга байдал, сум хөгжүүлэх сангийн зээл олголт, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төрийн зарим үйлчилгээний чанар хүртээмжийн асуудлаар нийт 80 гаруй асуудалд хяналт шалгалт хийж, өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.

image

Чуулганд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, “Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн 21 аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд гээд 150 гаруй эмэгтэй оролцсон юм.

“Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн тэргүүн Ц.Бүжидмаа: “Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд оролцох нь иргэн бүрийн үүрэг. Тэр дундаа эмэгтэйчүүд үүнд манлайлж оролцох хэрэгтэй гэдэг уриалгыг гаргаад ажиллаж байна. Олон орны туршлагаас харахад эмэгтэйчүүд авлигын эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй нэгдсэнээрээ тухайн оронд авлига буурсан тохиолдол маш их байдаг. Улс төрийн салбарт эмэгтэйчүүд олноор гарснаар авлигыг бууруулж чадсан тохиолдол цөөнгүй бий. Тийм учраас монгол эмэгтэйчүүд өөрсдийнхөө үүргийг ухамсарлан Монгол Улсад бий болоод буй авлигатай тэмцэхэд нийгмийг манлайлах хэрэгтэй байна. Манай байгууллагын зүгээс дөрвөн жилийн хугацаанд “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийг хэрэгжүүллээ. Энэ төслийн хүрээнд орон нутгийн тендер худалдан авах ажиллагаа, өндөр дүнтэй бүтээн байгуулалтын ажилд хяналт шалгалт хийсэн. Үр дүнд нь аймаг орон нутагт хэлэлцүүлгийг хийж, шийдвэр гаргах түвшинд зөвлөмжүүдийг хүргэж ажилласан байна. Энэ бол эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд хүрч буйн тод жишээ юм” гэв.

Түүнчлэн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх бөгөөд авлигыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, үүний эсрэг дуу хоолойгоо өргөнө гэдгээ онцоллоо.


Сэтгэгдэл

Та [192.82.76.222] 2020-01-19 14:26:52

Та нар өөрсдөө оролцохгүй байж яаж ингэж бичиж чадаж байнаа. Өөрсдөө авлигачдыг устгахад юу хийж байна аа. Нэгдээд тэмцээч гэх юм Та өөрөө хаана байнаа.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:54

Сонгуулийн кампани явагдаж байна. [202.131.225.53] 2019-11-29 05:03:50

Аргагүй л сонгуулийн цаг дөхөж байна дөө! Ирэх жил өдийд энэ сэдвээр хэн ч хурал цуглан хийхгүйдээ.

Зочин [202.179.31.9] 2019-11-29 04:05:53

Маш зөв ингэж нэгдэж нийлж хүчээ нэгтгэж олныг хамруулж чадвал Авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.Амжилт хүсье,авлигыг тасдан таягдан хаяя.Авлигачид чинь ердөө л Төрийн өндөрлөгүүд,Яам тамгын газрынхан гээд төрийн албан хаагчид л байгааш дээ.Бусад нь ядуучууд тэдний аманд ордог хүмүүс ердөөл ийм хоёрхон давхрагтай болсон.

Зочин [202.21.109.84] 2019-11-28 15:56:37

Нэг л олон хурал хийсэн хүмүүс ингэж явхаар нэгдээд тэмцээч

Irgren [202.9.42.146] 2019-11-28 12:07:54

Amjilt husie.ATG diilehgui bga shde.Harin emegteichuud mini huuhdiin tulee.olon 2 huuhduudiig etseg n hayaad.shuuh tetgeveriig togtooj egehgui bga eh huuhdiin tulee emegteichuud bid duu hooloigoo negtgemeer baina.Shuuhiig sonstol duu garmaar bn

зочин [139.5.217.68] 2019-11-28 11:46:21

Авилгачдыг устгаж чадахгүй хэвтэж,юуныхан чуулган байхав дээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.