МҮОХ-ны Ерөнхийлөгч 90 хоногийн дараа тодорно

Н.Саранчимэг / Спорт

Өнгөрсөн онд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсоор өдийг хүрсэн. Харин өнгөрсөн аравдугаар сарын эхээр болсон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байв. Түүний хүсэлтийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцэж зөвшөөрөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулах шийдвэр гаргаж байсан. Ийнхүү экс Ерөнхий сайд Сү.Батболдын хүү Баттүшиг их спортын өргөөний хойморт заларч, бөмбөрцгийн наадам Олимпийн байгууллагын нүүр царай болж, түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон билээ. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар яаравчлан хэлэлцэж, шийдвэрлэхээр болж хурал тарсан байдаг.

МҮОХ-г 20 гаруй жил чамлахааргүй удирдаж ирсэн,эмч мэргэжилтэй Д.Загдсүрэн уг нь 2017 оны МҮОХ-ны долдугаар чуулганаар тав дахиа сонгогдож, 2021 он хүртэл олимпизмыг хөгжүүлэх байгууллагаа толгойлох эрхээ авчихсан байсан юм. Гэтэл гэнэтхэн “эрүүл мэндийн шалтгааны” улмаас ажлаа өгөх дээрээ тулснаа хэлж, аравдугаар сарын 3-нд “өөрийн хүсэлтээр” ажлаа өгөхөө мэдэгдсэний цаадах нууц нь өөрт нь л үлдэж хоцорсон байх. Төд удалгүйМҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулганы тов гарч, түүнтэй зэрэгцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүмүүсийн нэр ил далдаар яригдаж эхэлсэн. Цахим ертөнцөөр нэр дэвшигчдийн талаарх таамаг хөвөрч спортын ертөнцөд нэгэн хүлээлт бий болоод байсан юм.

Тэр хүлээлтийг эцэслэн шийдвэрлэх МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өчигдөр “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлж, МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж байлаа. Тиймдээ ч зарим хүмүүс МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарлаад байв. Тухайлбал, дэд ерөнхийлөгч Б.Батүшиг, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны “генсек” Ц.Бат-Энх нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан. Гэвч МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болсонгүй. Зөвхөн олимпизмын асуудлыг хэлэлцээд өнгөрч. Ингэх шалтгаан байсан гэнэ.

Учир нь, Олон улсын олимпийн хорооны дүрмээр аливаа улсын Олимпизмын байгууллагын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Тэгэхээр дээрх журмын дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой болж байгаа юм. Тиймээс өчигдрөөс эхлэн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсоор зарласан гэж үзээд ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгч тодрохоор болжээ. Ер нь ээлжит олимп хаяанд ирчихсэн байхад манайх шиг Олимпийн үндэсний хороо нь “эзэн”-гүй сууж байдаг улс орон хэд бол. Энэ өнцгөөс харах юм бол манай улс Токиогийн олимпийн өмнөхөн МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчтэй болох нь. Нэр дэвшигчдийн хэн нь ч сунгаанд ялсан бай, олимпизмын үйлсэд шинэков л болж таарна.

Олимпизмыг Монголд төлөөлөгч энэ байгууллагад спортын бүх холбоод төдийгүй бөхчүүдийн дунд хэрүүлийн алим хаяад байгаа Допингийн эсрэг үндэсний төв харъяалагддаг. Энэ утгаараа зөвхөн спортынхны бус элдэвт шуналтай улс төрчдийн ч сонирхлыг татдаг нь нууц биш. Үгүй ядаж МҮОХ-г толгойлоод суучихвал өвөл, зуны бүх олимпийг өөрийн биеэр очиж үзнэ шүү дээ. Зардал энэ тэр нь цаанаасаа. Олимпод оролцож, амжилт гаргахгүй байсан ч хамаагүй. “Хамгийн гол нь оролцохдоо”л гэдэг ОУОХ-ны зарчмыг хангасан байхад л болно. Тийм болохоор ийм сайхан суудлын төлөө янз бүрийн хор найруулж гүйхээс биш яахав. Эцсийн дүнг л харж суух үлдэх шив дээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:51

Zochin [202.9.40.2] 2019-11-29 09:49:42

Eersdee ulsaas daaj davshgui idej uuna.Odoo huuhed n Olimpiin horoond darga bolno genuu.Yasan ichdeggui novsh ve.Battushigiig hezeech songoj bolohgui.

Zochin [223.104.15.118] 2019-11-29 04:45:00

Yun Tuvshinbayar ve? Gadaad hel ustai hun deer baihoo!!!

зочин [103.26.195.174] 2019-11-29 03:47:15

90 хоногоо мэддэггүй байсан нь бас л хариуцлага. Загдсүрэнгээс хойш шууд зарлах нь яасан юм. 90 хонолоо. Чингэс буудлыг аваад л цаанаа тактик явж байгааг мэддэггүй юм байх даа. Хэний буудал билээ. Хэн дэвшихийг мэдсэн. Тодорхой байгаа биз.

Зочин [66.181.161.48] 2019-11-29 03:30:33

90 хоног тоолох гэсээр байтал чинь олимп боллоо

Зочин [150.129.142.187] 2019-11-29 00:59:07

Их хурлын гишүүн байсан, мөн нэр дэвшиж байсан, улс төрийн хүн л байж хэрхэвч болохгүй шүү. Тэд бол хамгийн адгийн шуналтнууд, албан тушаалын донтнууд шүү. Ядаж спортыг улс төржүүлэхгүй байцгаая!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.