“Mongolia Update” бага хурал Канберра хотноо зохион байгуулагдав

Aдмин / Нүүр

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээс “Mongolia Update” бага хурлыг Канберра хотноо 2019 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд зохион байгуулав. “Соёлын өв ба эдийн засаг” сэдвийн дор явагдсан энэ удаагийн бага хуралд Австралид буй эрдэмтэн судлаачдаас гадна Монгол, Өвөр Монголоос зочин илтгэгчид уригдан оролцов.

Бага хуралд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, Австралийн Үндэсний их сургуулийн багш, оюутнууд болон тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов. Мөн бага хурлын үеэр тус их сургууль монгол гэрээ барьж, урлагийн тоглолт толилуулж, Монгол ахуй, байгалийн фото зургийн үзэсгэлэнг гаргасан нь олны талархлыг хүлээв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:45


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.