“Түмний байр” төслийнхөн гэр хорооллын айл өрхүүдэд 200 шуудай шахмал түлш үнэгүй тараалаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Түмний байр” төслийг хэрэгжүүлэгч “Ханан Шишгэд” ХХК-иас гэр хорооллын зорилтод айл өрхөд 200 шуудай сайжруулсан шахмал түлш үнэгүй тараан, сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.

“Ханан Шишгэд” компанийн хувьд “Түмний байр” төслийн хүрээнд таван өрхийг орон сууцанд хамруулж чадсан. Харин энэ удаа эх орныхоо тусгаар тогтнолоор бахархах өдрийг тохиолдуулан бусдад ийн тусалж байна. Ингэхдээ тэд хороодын хэсгийн ахлагч нартай холбогдож, тусламж шаардлагатай гэсэн айл өрхүүдэд шахмал түлшээ тараасан байна.

МУИС-ийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд гар бие оролцож, бусдад тусалж, баярлуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ярьсан юм.

image

МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.Бямба-Оюут " Өмнө нь олон сайн үйлсийн аянд оролцож байсан ч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж, өөрийн гараар оролцож байсан удаа хараахан байхгүй. Манай үеийнхэн магадгүй өнөөдрийг амарч юм уу, өөр ямар нэг байдлаар өнгөрүүлж байгаа байх. Өнөөдөр сургуулиа төлөөлөөд анги хамт олонтойгоо ирсэндээ сэтгэл хангалуун байна" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургадугаар хэсгийн ахлагч О.Урантуяа "Манай 28 дугаар хороо найман хэсэгтэй. “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд манай зургадугаар хэсгээс дөрвөн өрх хамрагдаж байгаа. Миний хувьд хорооныхоо хариуцсан хэсгийг сайн мэдэх тул өрх толгойлсон ээжүүдийг сонгосон. Эдгээр айлууд шахмал түлшээ байнга ширхгээр худалдаж авдаг. Их хэмжээгээр авах боломжгүй айлуудад сайжруулсан шахмал түлж өгч байгаад баяртай байна" гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:42

Зочин [66.181.161.41] 2019-11-29 06:58:28

Бусад ААН , том том компаниуд хаачив...үлгэр жишээ аваач та нар


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.