Д.Гэрэл: Цалингийн хэмжээ хөгжингүй орнуудын жишигт нийцдэггүй атлаа төлөх шимтгэл ижил байгаа нь буруу

Ц.Анударь / Хууль

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн форум”-аас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийв.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл:
“Өмнө жил нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлсэн. Ирэх оноос дахин нэг хувиар нэмэгдүүлэх гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөх эрхтэй. Эдгээр иргэд төлсөн нийгмийн даатгалынхаа үр дүнг хангалттай хүртэж чаддаггүй. Тэтгэвэрт гарах болоход маш багаар тэтгэвэр тогтоодог. Ажил олгогчийн төлсөн мөнгө эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд үр дүнтэй хүрдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын бүтээмж зарим талаараа илүү болон сул байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ аж ахуйн нэгж ашгийн төлөө ажилладаг бол тэр байгууллагад илүү бүтээмжтэй, богино хугацаанд олон ажил хийх чадвартай хүн хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй байсан ч адилхан хүн юм. Нийгэмд тэгш хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байна. Үүнийг дагаад нийгмийн хариуцлага ч бий болно.

Өнөөдөр цалингийн хэмжээ өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрээгүй атлаа төлж буй шимтгэл нь ижил байгаа нь буруу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 81 хувь нь ажил эрхлэх боломжгүй байна. Ажиллаж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг ч шимтгэл төлдөг. Бидний зүгээс нийгмийн даатгалаас чөлөөл гээгүй. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийн оронд өөр гарц гаргалгааг хараач ээ гэж хүсэж байгаа юм. Бидэнд тусладаггүй юм гэхэд дээрээс нь битгий нэмж дарамтлаач” гэв.

Иймд ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх, нийгмийн даатгалын шимтгэл өсгөх шийдвэрээ цуцлах тухай шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:07

Зочин [94.23.66.193] 2019-11-29 21:55:12

Best sex dating -- Sexcont.Com

Эмч багш [202.9.46.5] 2019-11-29 19:28:55

Дундаж цалин 3 сая байх ёстой .

Яг зөв [106.129.122.189] 2019-11-29 18:18:49

цалин нь социализмын үе шиг ..,. тэгээд авах болохоор уургын морь шиг ....

Songuul [202.126.89.241] 2019-11-29 10:19:55

Tsalin irgen hunii hamgiin emzeg sedev. Ur dun n songuuliar haragdana.

Зочин [150.129.141.156] 2019-11-29 08:02:59

Nemeed uz l dee. Temtsene shuu. Esvel songuuliar ur dungee uzeerei MAN guai.

Зочин [117.136.38.156] 2019-11-29 07:07:35

Denduu yum

Баянаа [202.55.188.86] 2019-11-29 07:05:40

Энэ бол зүгээр л луйвар юм гэдэгииг ойлго хорвоогиин ёсоос гажууд үзэгдэл

ss [202.179.8.130] 2019-11-29 06:56:36

yostoi zuv


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.