Францад "Хар баасан гараг"-ийг хориглохоор санал гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын Үндэсний ассамблейн ирэх сард хэлэлцэх танхайралтай тэмцэх тухай хуулийн төсөлд АНУ-аас уламжлагдан ирсэн “хар баасан гараг”-ийг хориглох заалтыг тусгажээ.

Хуулийн төслийг санаачлагч, экологийн сайд асан Делфин Бато Euronews сувагт өгсөн ярилцлагадаа хар баасан гараг хоёр сөрөг үр дагавартай болохыг дурджээ. Түүний үзэж буйгаар, өнгөрсөн онд Франц улс даяар энэ өдрүүдэд интернетийн захиалга 10 дахин өссөн нь барааг хүргэх тээврийн хэрэгслээс гарах нүүрс хүчлийн хий зэрэг экологийн сөрөг үр дагаврыг тооцох шаардлагатай гэнэ. Хар баасан гарагаар далимдуулан хэрэглэгчдийг хуурах явдал нэмэгдэж байна гэж тэрбээр мөн тайлбарлажээ.

Түүний саналыг Францын экологийн сайд Элизабет Борн дэмжин, энэхүү уламжлал нь байгаль орчинд ихээхэн хохирол учруулж буй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол Францын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах “UFC-Que Choisir” холбоо мөн энэ байр суурийг дэмжжээ. Тус холбооны мэдээллээр, хар баасан гарагт чанар муутай хуурамч бараа зарах, хуурамч хямдрал зарлах явдал цэцэглэдэг байна.

Энэ жил францчууд хар баасан гарагт 5.6 тэрбум евро зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Нэг гэр бүл дунджаар 239 евро зарцуулах гэнэ.

Үүнтэй зэрэгцэн байгаль хамгаалагчид Парис хотын ойролцоо байрладаг “Amazon” цахим худалдааны компанийн агуулахад хаалт тавих замаар тус компанийн хэтэрсэн хэрэглээг сурталчилж буй маркетингийн бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Мөн ийм шалтгаанаар Францын 600 компани хар баасан гарагт нэгдэхээс татгалзжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:36

Erdem [202.126.88.202] 2019-12-02 03:17:12

Manaid tsagaan saraar ingej hymdarwal ch muu n yu bhawdee.

Зочин [103.229.120.139] 2019-12-03 06:25:11

Манайд бүх юм эсрэгээрээ. Цагаан сар угтаад нэмэгдэнэ.

irgen [139.5.218.212] 2019-11-30 08:10:21

yamar sonirgholtoi yum be ? Manaid suuliin ued har baasan garig gee l gadaadiin ali bolokhgui buhniig duuriagaad l baiga shu

Зочин [94.23.66.193] 2019-11-29 22:01:46

Best sex dating __ Sexcont.Com


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.