Террорист халдлагын улмаас 2 хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн нийслэл Лондон хотын төвд гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн цагаар 14 цагийн үед бүсэндээ тэсрэх төхөөрөмж бэхэлсэн, хутгатай этгээд Лондон хотын нэгэн гүүрэн дээр хүмүүс рүү халдсан байна. Энэ хэрэг Кембрижийн Криминологийн их сургуулийн “Learning Together” /хамтдаа суралцъя/ хөтөлбөрийн төгсөгчид болон багш нарын уулзалтын үеэр гарчээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Террорист этгээдийг хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ. Гэмт этгээд терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан 28 настай Усман Хан гэгч бөгөөд тэрбээр 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан байна. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос суллажээ.

Эх сурвалж: www.wsj.com


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:34

Муу юм хийж байсан бол "хохирогч" нараасаа холхон байх хэрэгтэй. [202.131.225.53] 2019-12-02 05:36:38

Их британи тухайн үедээ дэлхийг колончилж буурай орны хүмүүсийг их зовоож байсан. Одоо түүнийхээ хариуг амсаж байгаа юм. Тэгээд үхсэнээ хийж тийм олон араб, пакистанчуудыг арал дээрээ аваачсан юм бэ? Тэд нар нь амьдрал нь санаснаар бүтэхгүй болохлээр бүх буруугаа "колончлогч" нарлуу түлхэж тэд нартайгаа ийнхүү тооцоо боддог болж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.