Ургац буурснаас болж кофены үнэ огцом өсжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийд кофены нийлүүлэлтээр гуравт ордог Хондурас улсад кофены ургац буурснаас үүдэн дэлхийн зах зээлд кофены үнэ огцом өсжээ.

The Wall Street Journal сонинд мэдээлснээр, Латин Америкт кофены үйлдвэрлэл буурсны улмаас сүүлийн хэдэн долоо хоногт кофены үнэ 25 хувиар нэмэгджээ. Intercontinental Exchange бирж дээр нэг кг кофены фьючерс үнэ 2.16 ам.долларт хүрсэн бол аравдугаар сард 93 цент байжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт кофены нөөц 4.680 сая кг-аар буурчээ. Үүний гол шалтгаан нь Хондурас улсад хуурайшилтын улмаас кофены ургац буурсантай холбон тайлбарлаж байна. Бразил, Перуд мөн цаг агаарын таагүй нөхцөл үүсээд байгаа юм.

Арабика төрлийн кофе гол төлөв Латин Америкийн улс орнуудад ургадаг бөгөөд Хондурас улс дэлхийн кофены 10 хувийг үйлдвэрлэдэг байна. Intercontinental Exchange биржийн гэрчилгээ бүхий кофены ихэнх хувийг Хондурас улс нийлүүлдэг тул эл улсын кофе дэлхийн зах зээлийн үнэд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Олон улсын кофены байгууллага 2019-2020 хөдөө аж ахуйн жилд кофены үйлдвэрлэлийн хэмжээ 0.9 хувиар буурч 167.4 сая шуудай /нэг шуудай - 60 кг/ буюу 10 сая тонн болж буурна гэсэн тооцоо гаргажээ. Арабика сортын кофе 2.7 хувиар буурч, 95.68 сая шуудай хүрэх магадлалтай байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилд байгаагүй доод хэмжээ юм.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд кофены эрэлт өсөх төлөвтэй байна. Ази, Номхон далайн бүсийн орнуудад кофены хэрэглээ гурван хувиар, Европт 1-2 хувиар өсөх төлөв ажиглагдаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:34

ӨсЧээ [202.131.225.53] 2019-12-02 05:39:52

"ӨсЖээ" гэж алдаатай бичсэн байна.

Ksa [202.126.89.121] 2019-12-02 05:36:49

Монголд ажиллаж байгаа солонгос эзэдтэй кофе шопуудын мэдээ. Солонгост яг ингэж ажилладаг. Холбогдох газрууд анхаараасай.

Зочин [103.57.94.189] 2019-12-02 02:29:46

Энэ бол Бэнэ үнэ нэмэх захиалгат явуулга.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.