Галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Aдмин / Нийгэм

Он гарсаар 2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 3908 удаагийн дуудлага ахуйн гал түймэр бүтгэгдсэн байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа юм.

Тиймээс НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “ГБТ трейдинг” ХХК-тай хамтран 10, 22 дугаар хорооны эрсдэл бүхий айл өрхүүдэд галын аюулгүй байдлын шаардлага хангасан 40 ширхэг битүүмжлэл сайтай, тагтай, төмөр торхыг хүлээлгэн өгч, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд үнс, нурам, ил задгай асгаснаас үүдэлтэй гал түймрийн шалтгаан нөхцлийг бууруулах зорилгоор зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:09

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.