Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Aдмин / Шинжлэх Ухаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн, явган шуургатай байна.

2019 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:23:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:23:05

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.