Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн хууль бус тогтоолыг өөрчилж хүчингүй болгох хэрэгтэй гэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ-аар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр шинэчлэн баталж, хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө нь жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ нь эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана гэж албаны хүмүүс нь тайлбарлаж байна.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байх юм байна.Харин иргэдийн хувьд авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн асуудлыг эсэргүүцэж байгаа. Тухайлбал,20 мянган төгрөгийн татвар төлж байсан жолооч 100 мянган төгрөг болчихоор нь приусээ зараад автобус сонгох уу, 80 мянган төгрөгийн татвар төлж байсан жийптэй хүн 250 мянган болчихлоор нь жийпээ зараад приус авах уу гэдэг асуудлыг ярьж байна.

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

С.Орхонбаяр “МАН 2016 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байхдаа татвар нэмнэ гэдэг асуудлыг хэлж байгаагүй. Ард түмнээ аз жаргалтай болгоно гэж амлаж байсан. Одоо хэлж ярьсан зүйлүүд нь бүгд эсрэгээр эргэж байна. НИТХ-ын дарга Р.Дагва хоёр хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “Сардаа найман мянга, жилдээ 100 мянган төгрөг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Энэ мөнгөөр зам тавина” гэж хэлж байсан. Өнөөдөр мөнгөгүй хүмүүс зөндөө байгаа” гэв.

Ё.Баттогтох “Татварыг нэмэхгүйгээр бууруулах хэрэгтэй. Учир нь долоо хоногийн нэг өдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа. Энэ нь бидний зорчих эрхийг хязгаарлаж байна. Дээрээс нь авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлж байгаа нь хууль бус үйлдэл” гэлээ.

АВТО ЗАМ МӨНГӨ УГААХ АВЛИГЫН СҮЛЖЭЭ БОЛЧИХСОН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатараасавто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн болон бусад асуудлаар тодруулга авлаа.

-НИТХ-аас гарсан шийдвэрийг ард иргэднэлээд эсэргүүцэж байгаа. Энэ эсэргүүцэл амжилт олох болов уу?

-Биднийг зүгээс эсэргүүцлийг санаачилж байгаа. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлснийг Нийслэлийн бүх иргэд эсэргүүцэж байна. Төр засгийн дарангуйлал дангаараа ноёрхсон цөөн хэдэн авлигачид луйварчдын явуулж байгаа хууль бус тогтоолыг өөрчилж хүчингүй болгох хэрэгтэй. Энэ НИТХ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгоно. Би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн замын асуудлаар 500 орчим сая ам.долларыг гаднаас оруулж ирж байсан. Өнгөрсөн жилүүдэд авто замын хөрөнгө оруулалтыг хангалттай хийсэн. Өнөөдөр замын хөрөнгө мөнгө дутагдаагүй. Жил бүр хэдэн зуун тэрбумаар боршуур сольж байгаа. Энэ бол зөвхөн бизнесээ хийх гэж л сольж буй хэлбэр. Замыг нөхөж янзлах ажлыг хоёр гурван компанид хувааж өгдөг. Авто зам мөнгө угаах авлигын том сүлжээ болчихсон.

-Холбогдох дарга нар нь Нийслэлийн төсөв хүрэлцэхгүй байгаа учраас ард түмнээсээ босгож байгаа гэдгийг хэлж байсан?

-Монгол Улсын төсвийг 60 тэрбумаар нэмэгдүүлэхийг Засгийн газраас өгсөн учраас ард иргэдээс авч байна гэж ярьж байсан. Өдрийнхөө хоолыг олох гэж байгаа хүмүүсийг шулж мөлжих замаар төсвийг бүрдүүл гэж Засгийн газар чиглэл өгөөгүй байх гэж найдаж байна. Хэрэв Засгийн газраас ийм чиглэл өгсөн бол энэ нь хууль бус үйлдэл. Энэ шийдвэрийг нэн даруй цуцлах хэрэгтэй.Өнөөдөр өр зээлгүй хүн байхгүй байгаа. Иймээс энэ хууль бус татвар хуурамжийг бүгд эсэргүүцэх хэрэгтэй.

-Захиргааны хэргийн шүүхэд хэзээ хандах вэ?

-Томоохон цуглаан зохион байгуулсны дараа хандана.

-Та авлигачид луйварчид гээд байна. Та Шадар сайд байхдаа авлигын хэрэгт холбогдож байсан. Энэ хэрэг юу болсон вэ?

-Авлигатай тэмцэх газраас асуу. Би ямар ч хэрэгт холбогдоогүй. “Тэмээн поло” тэмцээнийг 150 сая төгрөгөөр хийгээд С.Ламбаа сайд тушаалаа гаргаж зардлыг өгчихсөн. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр чаддаг юм бол намайг шийтгэ гэдгээ хэлчихсэн байгаа.

-Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болчихсон юм уу?

-Хэрэг байхгүй. Тасалгаанд чөтгөр байхгүй тохиолдол чөтгөр барина гэж байхгүй шүү дээ.

-Танай намын гишүүн З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлаж цагдан хорьсон байгаа. Та энэ асуудал ямар байр суурьтай байна вэ?

-Цагдан хорьсон асуудал улс төрийн даалгавраар хийгдсэн. З.Баянсэлэнгэ Засгийн газрын 298 дугаар тогтоолоор “Бэрэн” компаниас 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр ав гээд үүрэг өгчихсөн.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлж, тогтоолын зүйл заалтыг зөрчсөн үйлдэл хийж үү гэдгийг харах хэрэгтэй. Улс төрийн хэлмэгдэл явуулж, зохиомол хэрэг үүсгэж байна. Ардчилсан төрд ийм зүйл байж болохгүй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:03

Зочин [202.179.31.59] 2019-12-08 12:49:17

Төсвийн бүх данс зарлагыг ил албан байгууллага бүр хуудсан дээрээ тавьж байх хэрэгтэй.

Болио [49.0.212.116] 2019-12-08 16:50:25

Тэрийг чинь Шилэн данс гээд байгаа юм, МАН үүнийг зогсоосон

Зочин [202.179.31.59] 2019-12-08 12:48:41

Нэг газар юмны үнэ төлбөр огцом нэмж болохгүй гээд хуулинд заачихсан абйсныг санаж байна. Багаар бараг нэг дахин нэмж ч болдоггүй юм байна гэж ойлгосон. Хууль бол хууль !

mongoloo [182.160.35.193] 2019-12-08 12:04:12

AMARSAIHANIIG OGTSORTOL, ENE SHIIDVERIIG HUCHINGUI BOLTOL JAGSATSGAAY, BOSLOGOD NEGDEY ARD TUMEEN, UNUUDUR ZAM, MARGAASH AGAAR ASHIGLASNII TULBUR AVNA GEJ DAIRNA SHUU ENE NOVSHNUUUUD

Хүн [49.0.212.116] 2019-12-08 16:53:58

Амарсайхан, Хүрэлсүх, МАН, Путин нарыг шүтэн бишрээд орой дээрээ залчихаад байгаа харанхуй ооркууд чинь тэр татвар нэмэхийг эсэргүүцэх бослого мослогыг чинь улаан цээжээрээ уралдан эсэргүүцэж таарна даа

Mongol hvn [202.126.89.125] 2019-12-08 11:17:07

Shaa lalruudaaa idej uuj hanahgvi bn uu

зочин [103.10.22.66] 2019-12-08 11:11:11

зам ашигласаны татвар нэмэх нь зөв .үнэгүй зүйл хэрэглээд сурчихсан сэтгэлгээнээсээ салж байж хөгжил дэвшил ирнэ. харин татвараас бүрдсэн мөнгийг захиран зарцуулагчид бүх нийтээр хатуу хяналт тавьж болохгүй бол бүх нийтээрээ тэмцэлд бос ч авилгач луйварчдыг хатуу шийгэл оногдуулдаг шудрага төрийг бий болгох хэрэгтэй.

Tatvariinhaa hyanaltiig changatga [192.82.70.193] 2019-12-08 09:09:33

Tatvar avah ni yahvee ugj bolno, harin tatvaraa mash changa hyanadag baih heregtei.

Зочин [66.181.161.67] 2019-12-08 04:39:42

Татвар нэмэх нь зөв. Дундаас нь шомбоддогоо зогсоох хэрэгтэй. Бас хотоор дүүрэн түрээсийн байрнууд. Түрээсийн орлогоос яагаад өндөр татвар авч болохгүй гэж. Барилга хуртай зуны ногоо шиг өсөн тэлж байгаа нь тэнд асар их ашиг байгааг илтгэнэ. Энэ бас дархан эрхтэй дарга нарын бизнес үү. Үндсэн хуулинд ингэж болохгүй л гэж заасан даа.

Чааваас даа, жилд 100-хан мянган төгрөг шүү дээ. [202.126.89.227] 2019-12-08 03:03:21

Жилд 100.000, сард 8.000 төгрөг төлж чадахгүй байна гэдэг бол дэндүү арчаагүй үхэж байсан бэртэгчин юм даа. 8.000 байтугайы мөнгөөр архи авч гудардаг шүү дээ. Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэх байтугай төв замыг төлбөртэй болгохгүй бол түгжрэл арай дэндэж байгаа. төлж чадахгүй нь автобусандаа суугаад л явна биз. Харин жип машинаас тансаг хэрэглээ гэж өндөр татвар авах хэрэгтэй. Аль ч оронд байдаг үзэгдэл.

daa [182.160.38.31] 2019-12-08 02:12:33

MONGOLCHUUDAAA UUNIIG ZUVSHUURVUL, TSAASHLAAD BUH UMNII TATVARIIG NEMNE, ODOO L ENE NOVSHNUUDIIG HAZAARLAHGUI BOL DAVARLAA, 20 OND 2 NAMAAS HUN SONGOJ TENEGTEVDEEE, BIDON SAV HEREGTEI BOL NADAAS UNEGUI AVAARAA, BI DEVSHIHGUI

Зочин [66.181.161.62] 2019-12-07 13:17:34

buten jil awto zamiig ni ewdlen barin mashin unaj bj jild neg udaa tolohod yahawdee.

Иргэн [202.126.89.227] 2019-12-07 12:46:41

Зам ашигалсаны татварыг нэмэх нь зөв Өнөөдөр бид ялангуяа нийслэлчүүд 100 хувь хар зам дээр явж байна. Тэгэхээр яагаад татвар төлөхгүй гэж, Өндөр хөгжилтэй орны хурдны замруу 1 удаа ороод яваад гарахад бараг төлдөг мөнгө, амьдралын өртөг өндөр болох тусам хөгжинө шүү, Алийн болгон 2 хуушуураар голоо зогоож амьдрах вэ, одоо өдөрт 5 хушуур иддэг болно шүү. Харин хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бол арай бага байж болох юм

Зочин [64.119.18.130] 2019-12-07 12:04:23

Hamgiin shudarga bish zuil ni mashinaa haayaa huduu gadaa yavahdaa unadag humuus ni udur bur hotod holhij baidag etgeeduudtei ijilhen mungu tulj baigaa ni yum l daa. Ene chin umchiin tatvar bish zam ashiglasniii huraamj shuud ee. tiim yum bol ashiglasan hemjeegeeree tuldug baih ni shudarga shuu dee. ingej havtgairuulj bolohgui ee.

Зочин [202.9.40.167] 2019-12-07 09:30:03

Бүх их ,дээд сургуулийг хотоос гаргаж ,БАГАНУУР -ДАРХАН - ЭРДЭНЭТ - ХАР ХОРИНД нүүлгэж ,МЕТРО бий болсон цагт түгжрэл гээч айхтар зүйл алга болж НИЙСЛЭЛ ХОТ МААНЬ УУЖУУ АМЬСГАЛАХ БАЙХДАА зайлуул .

zochin [192.82.65.29] 2019-12-07 04:59:24

татвар нэмэгдэх тусам шударга нийгэм байгуулагдана гэж андуураад байгаа юм уу. Төрийн түшээд нь улсын сангаа дээрэмдэж, улсын сангаа хоосруулчихаад одоо иргэдийнхээ халаасыг ухдаг арга руу орж байх шивдээ.. Сонгуульд луйвардаад гарчихна гээд иргэдийн санал ч бүр хамаагүй болсон байхаа, зарим аймгуудад аль хэдийн албан тушаалаа хуваачихсан бна лээ дээ..

дараа нь зам гэж авах юм алга гээд бас эсэргууцэх байх даа хэдуулэээ [103.212.118.189] 2019-12-07 01:58:08

зам сайжирвал тугжрэл бас бага ч гэсэн буурах байх даа.элдэв концес гэж оронд орж байснаас л дээр ш дээ.

Зочин [192.82.67.146] 2019-12-06 23:59:36

НҮХЭЭ УХАЖ БАЙГААД БҮГД УНАХААР ШИЙДЖЭЭ ИЙМ ЮМ БАЙДАГЛ ЮМ БНА КК

Зочин [192.82.71.68] 2019-12-06 14:39:46

сүртэй мөлнууд вэ төлж чадку бол боличих

Дэмжигч [202.126.89.39] 2019-12-06 13:47:52

Дэмжнээ яадын. Ямаргүй түгжрээд сууснаас дээр шүү Яаж ч бодсон

Zochin [66.181.161.62] 2019-12-06 13:42:09

Ysn zawaan yum hiideg hvvrnvvd ve yasj amidrah boljin uiddimu yaden sheesnvvd chin ogj chadahgv tim yum gej yu bdin

Зочин [66.181.161.102] 2019-12-06 13:04:35

naaduul chini dahij garhgvi gee medeed mungu oloh argaa sedjee.ed nar zam tawij zasah gej baital ajilgvi bolj laaz ushiglunu.bas sanaatai garuud ymaa.

Www333 [66.181.161.5] 2019-12-06 12:19:50

Khuraamj ugch chadakhgui baij bas.mashin unana. Unadag dugui unaad yavaach ta nar.

тэнэг бөгс [66.181.188.120] 2019-12-06 15:45:40

чи машин унаж үзээгүй сда байхаа

Зочин [66.181.161.102] 2019-12-06 13:06:17

chi uuruu duhui una tegwel unii

Зочин [103.212.116.170] 2019-12-06 03:10:03

bi 4000cc motortoi 1 teregtei, gehdee eniige 360 honogiin 30-45 honogt ni gargaj unadag, busad 300 gariu udur ashiglaagui zamiinhaa munguiig tulmuurgui bna.

Marat [103.206.194.7] 2019-12-06 02:48:54

Xotiin xet ix buugnuruliig tatvaraar zoxitsuulaxaas gadna. Bolovsroliin shinechilel chanartai surgaltaar zoxitsuulax xeregtei. 10 jild onts sain sursan xotod ulaiin aurguulid sain suraad ulaanbaatart ajillaj amidrax erx ni neellttei boloo gvitsee. Xuviin ix deed surguuliudiig xuduu baiguul ulaanbaatar ogt baij boloxgui. Baga dund surguuliin bagsh nariig chadvaxjuul. Yag vneniig xelxed muu surdag bsan xvvxed svvliin 20 jil bagsh bolloo nen yalanguya baga angiin bagsh

ZOCHIN [123.178.29.210] 2019-12-05 08:40:33

NAAD MUNGUUR CHIN CHINII YAVAKH ZAMIIG CHIN ZASDAG YUM MANKHU DURAKH UUDAA

зочин [202.126.89.223] 2019-12-05 08:25:33

Улаанбаатар хот улсын нийслэл мөн юм бол машины татвар битгий хэл хотод бөөгнөрөөд байгаа хөдөөний хүмүүсээс өндөр татвар авах хэрэгтэй.тэгж байж энэ их түгжрэл ,сургууль цэцэрлэг,эмнэлгийн хомсдолыг арилгана

Зочин [66.181.161.26] 2019-12-06 13:42:53

Хөдөөний хүн хүн биш гэж үү! Ингэж хувиа хичээж болохгүй ээ. Хөдөө ажил байхгүй учраас амьдрахын эрхэнд хотод орж ирж байгаа ш дээ.

Зочин [202.21.107.15] 2019-12-06 11:32:31

хамаг их дээд сургууль яамдууд бүгд хотод төвлөрсөн яагаад уул уурхайн сургууль. яам. коллежууд эрдэнэт. дархан. багануурт байж болохгүй гэж энэ бүгд төвлөрүүлж хотын түгжрэл үүсэх шалтгаан Хараарай амралтын өдөр ажлын өдөр 2ын ялгааг

Зочин [122.201.21.57] 2019-12-05 10:05:12

Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож чадвал өөрсдөө нүүгээд явчихна хүний эрх гэж нэг юм байгаа.

Зочин [66.181.187.244] 2019-12-05 07:59:01

Hogny hudolgoonii gudamjuud bolson. Ene ih hogiig odoo yanaa? Unegui hognuud unasaar

Зочин [83.185.45.176] 2019-12-05 07:46:23

Ард түүнийхээ цалин хөлсийг дэлхийн жишигт хүргэчээд татвараа тултал аваач ард түмний амжиргаа шалдаа буугаад байгааг ойлгохгүй малнууд юмаа Татвар нэмж болно гол нь цалингаа нэмээчээ

иргэн [66.181.189.89] 2019-12-05 07:03:15

Замнууд чинь машин явахад жаахан хэцүү байдаг.тэгээд ч өртөг нэмэх буруу.Бидний төлж байгаа мөнгө багадаагүй!!!!!!!!Эсэргүйцэж байна.

ZOCHIN [123.178.29.210] 2019-12-05 06:43:06

NAAD MUNGUUR CHIN CHINII YAVAKH ZAMIIG ZASDAG YUM MANKHU DURAKHUUDAA

Зочин [59.153.112.233] 2019-12-05 06:43:05

Олигтой замтай ч болчихоод дараа нь нэм. Хүмүүсийнхээ цалин хөлс ямар бага байгааг бодолц. Хэдэн тэр бумаар нь хулгайлсан хулгайчдаасаа эхэлж мөнгөө авч хөрөнгө босго. Авилгалчид нь аваад л аваад л байдаг. Ард түмэн ачааг нь үүрээд л байдаг

ZOCHIN [123.178.29.210] 2019-12-05 06:41:44

NAAD MUNGUUR CHIN CHINII YAVAHK ZAMIIG ZASDAG YUM MAHKU DURAKHUUDAA

Зочин [192.82.72.110] 2019-12-05 06:32:30

Тийм л их сайхан зам тохижолттой болгох байсан бол 2016 оноос нэмэхгүй яасан юм , худлаа гоё гоё юм ярьж иргэдийнхээ халаасыг суйльж сонгуулийн мөнгө босгох гэж байгаа нь тодорхой . Тэр зам засах тохижуулах гэдэг бол худлаа шүү !

Зочин [192.82.67.39] 2019-12-05 06:02:51

татвар хураамж нэмлээ гээд ард иргэдэд хүртээмж байхгүй зөвхөн албан тушаалтны идэх мөнгө ихсэж тэд баяжаад л

Монгол [202.126.89.101] 2019-12-05 05:38:15

АРД ИРГЭДЭЭ ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ !!!!ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧИДЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДАГАХ ЁСТОЙ ЮМ БЭ ???? ОДОО ИНГЭЭД БҮХ ТАТВАРУУД АР АРААСАА НЭМЭГДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ !!!! БИД БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЖ ,ХАМТАРЧ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ !!!!! МОНГОЛ ЭХ ОРНОО АВИЛГАЧИДААС ,,,УРВАГЧДААС ,,ЧӨЛӨӨЛӨХ ЦАГ БОЛСОН !!! АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА АА !!!!!

hmm [182.160.37.111] 2019-12-05 04:39:03

Босцгооё. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг юм. Хулчгар халх монголчуудаа ичээч. Босооч. Тэмцээч.

Зочин [202.21.107.15] 2019-12-06 11:19:11

үнэн шүү тэмцэлгүй ард түмэн мөхдөг

зочин [124.158.77.41] 2019-12-05 03:36:13

татвар нэмэснээр шийдэгдэхгүй зөв зарцуул татвар багадаагүй өөр арга зам хай ард түмэн туйлдлаа улсаас авсан зээлээ төл та нарыг тэжээж дууссан дахин битгий сонго Жду Хөдөлмөр эрхлэх сангаасзээл авсан гишүүд , ЭМД НДГ- мөнгийг Ундармаа та яаралтай төл

Манайхан юм мэдрэхгүй зоригтой байна шүү. [202.131.225.53] 2019-12-05 03:18:05

Иранд сарын өмнө шатахууны үнийг хэд дахин нэмчихсэн чинь юу боллоо? Манайхан гадныхнаас юм сурдаггүй юм байхдаа? Зоригтой байна шүү.

Зочин [202.9.40.8] 2019-12-05 03:15:56

Наад хоёр нам чинь хорин мянган төгрөгөө долоолгож байгаад л дахиад гараад ирнэ олгиорхуудын төрд салхи орох болоогүй дахиад нэг гучин жил хангалттай үргэлжилнэ

Зочин [192.82.64.251] 2019-12-08 23:02:39

20000 долоохоо больчих тэгэхуу

Сонголт [202.21.101.186] 2019-12-05 03:14:54

хураамж нэмсэнийг дэмжиж байна. Бид чинь автомашины хэрэглээг танах ёстой.

Зочин [202.9.40.8] 2019-12-05 03:11:26

Татвар чинь цалингаас чинь давчихлаа яахав

Зочин [14.146.95.217] 2019-12-05 03:10:48

нэмээчээ. Өвөлдөө хүйтэрдэг гэдэг шалтгаанаар баахан ашиггүй автобус, ашиггүй машинууд шамбаараад, бүгдээрээ сайн дураараа тахир дутуу хүмүүс шиг зам дээр нэг хайрцган дотор түгжээтэй. Арчаагүй амьтдыг хүчээр ташуурдахгүй бол нэмэргүй. 30жил харлаа шүү дээ. Өөрсдөө чадсан уу? үгүй. Чаддаг цөөн нь хий дэмий худлаа мөнгө хийсээр байгаад өөр юу ч сурсангүй. Чаддаггүй хэд нь өөрсдөө амьдралаа улам хүндрүүлээд, тэрэндээ бачуураад байх юм. Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусыг нэм, бусад автобусны төлбөрыг 1000 төгрөг болгож орхи, чанар нь дээшлэг, зөв зүйтэй болог. улс орон даяар зүгээр нэг жолоочийн ажилтай болчихлоо шүү дээ. Арчаагүй хүмүүсийг албадахгүй бол өөрсдөө гэгээрнэ гэж худлаа юм байна.

Зочин [202.126.89.210] 2019-12-05 02:59:25

Tatvar baga nemsen bna, Tatvar nemj baij l zamiin tugjrelees salna. Mash olon oron zamiin tugjreliig ingej shiidsen baidag

Зочин [59.153.85.133] 2019-12-05 02:42:14

хураамж нэмсэнийг бол эсэргүүцэж байна харин МАХН бол хэрэггүй ээ та нар ард түмнээр далайлгаж байгаад хотын даргаас хэдэн төгрөг авах гэж л байгаа биз. та нарт мөнгө л харагдаж байгаа

mongol [124.158.79.173] 2019-12-05 02:19:49

hedii boltol ene hulgaich nariig tejeehiin be odoo bolio 20 onii tusvuu erguuleed hardaa davartsan bga biz ard tumen chini teneg bishshuu

ZOCHIN [123.178.29.210] 2019-12-05 01:53:43

NAAD MUNGUUR CHIN CHINII YAVAHK ZAMIIG ZASDAG YUM MANKHU DURAHKUUDAA , ERKHEND GORIDSON BUGS DOLOOGCH DOO

Зочин [103.80.211.111] 2019-12-05 01:51:04

Зам сайжирна, хураамжаа харин ч бага нэмжээ.

Зочин [202.126.89.238] 2019-12-05 01:49:10

Дэмжиж байна. Ард түмний орлого бол үндсэн хуулиар хамгаалагдсан өмч. Хэнбугай ч байсан хүний хувийн өмчинд хууль бусаар гараа дүрэх эрхгүй. Татварыг зөвхөн УИХ тогтоож өөрчилдөг хуультай. Орон нутгийн захиргаа нугийнхаа л өмчийг мэддэг юм байгаа биз. Хувь хүнд дарамт үзүүлэх татвар нэмсэн эрх өгсөн , уг эрхийг хэтрүүлэх цоорхой бий болгосон тэр хуулийн заалтыг нь давхар хүчингүй болгох хэрэгтэй.

иргэн [66.181.178.130] 2019-12-05 01:48:34

ДЭМЖИЖ БАЙНА .

Зочин [202.9.40.58] 2019-12-05 01:43:05

Та нарын шуналд хязгаар үгүй ч ард түмний тэвчээр хязгаартай шүү

Зочин [202.9.40.58] 2019-12-05 01:41:25

МАН өөрсдийн баталсан сонгуулийн хуулиндаа эрдээд байх шиг байна санаснаар чинь болохгүй! Ард түмэн та нараас залхаад байна! Сонгуулийн үeэр яаж ч уран донгодоод нэмэргүй болж байна шүү

sain bna , er hurga . molodets [182.160.37.111] 2019-12-05 01:41:15

ARD TUMNII UMNUUS DUUGARCH BAIGAAD BAYARLALAA, MONGOLIIN MAANI AIMHAI HULCHGAR HUVIA HICHEESEN IRGED MAANI BOSOHGUI BAINAA, GERTEE BOL AVGAI HUUHEDDEE ATAMAN BIZ HAHA, ENE ASUUDALIIG ESERGUUTSEJ TEMTSEVEL MONGOLIIN BUH IRGED TA BUHNIIG DEMJIJ JAGSAN BOLNO SHUU, SONGUULIIN UMNUH MASH SAIN TULAAN BOLNO SHUUU, ARD TUMEEEN NEGDETSGEEY, TEMNTSETSGEEY

Зочин [103.9.89.18] 2019-12-05 01:28:34

Ална шүү

зочин [202.126.88.192] 2019-12-05 01:27:37

2 намыг сонгохгүй байх хөдөлгөөн өрнүүлье

зочин [202.126.88.192] 2019-12-05 01:26:49

Орон нутгийн дугаартай машин хотоор дүүрнэ. хэлчий

Зочин [182.160.33.184] 2019-12-05 00:54:47

дахиад нэмэээ нүүдэл төвлөрөл зогснооооооооооооооооооооооооооооооооооооо

hot [182.160.33.184] 2019-12-05 00:53:58

dahiad nem muusain uduunii hulgaichid irej haltuur hiideg gazaruuu

Зочин [66.181.161.26] 2019-12-06 13:50:47

Та ч гэсэн нүүдэлчин монголын үр сад. Хотын хөдөөний гэж ялгаж болохгүй ээ

ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-05 00:51:16

МАН 2020 ОНЫ СОНГУУЛЬД 60 ТЭРБУМАА БОСГОХ МЭРГЭН АРГА АЖ, ЖИЛД 14 ТЭРБУМ ХУРААЖ БАЙСАН ОДОО 5 ДАХИН НЭМЖ 74 ТЭРБУМЫГ ХУРААНА: 74 - 14 = 60 ТЭРБУМ.

Зочин [66.181.179.33] 2019-12-05 00:29:30

Татвараар дарамтлахгуй гэсэн яалаа одоо буур татвараа тав дахин шуу цаашдаа бусад татвар тэр даний нэмэгдээд байдаг жишэг хот тогтоож эхлэж бна. Нэг биш хоер дахин биш бур тав дахин шуу энэ бол бослого уймээн гаргахын дохио болж бна. Мунхаг ИТХ аа тануус хуучин томор оруулдагаа зогсоо туун дээрээ татвараа нэмээ тугжээгээ арилгах аргаа бодоо . За тануус татвараа 5 дахин биш буур 50 дахин нэмээд узэл дээ тугжээ арилхуу тэнэгуудээ.

Зочин [202.131.243.186] 2019-12-05 00:28:39

2020 ОНД МАН УНАХ НҮХЭЭ ӨӨРСДӨӨ МАЛТЛАА ДАА.

LENIN [182.160.34.85] 2019-12-05 00:14:24

NEMEX N ZOV,TEGEJ BJ TUGJRELEE BUURUULNA,TOMRIIN XOG TSUGLUULJ BAISAAR,MONGOL UDAHGUI TAG ZOGSOJ UILEE UZEJ STRESSDENE BIZ.5 DAXIN GEDEG CHIN BAGA BNA,OSHOO NEMJ 10 JILEES DEESH MASHINIIG SHUUD USTAGAX XEREGTEI

Зочин [66.181.161.62] 2019-12-06 13:43:00

Ergvvted bgarai ooroo ard tvmni omnoos tol uidaad bdimu shees chin

Зочин [202.126.89.238] 2019-12-05 01:52:06

Хөөе хө. Зарим хүмүүст сайн дураараа их татвар төлж болох хууль гаргамаар юм байна. Харин чи улам ихийг төлөөрэй за юу

Зочин [202.179.26.57] 2019-12-04 23:58:37

:Дэмжиж байна. Нийслэлд МАН -ыг дахин сонгохгүй би хөдөлгөөн өрнүүлье


75 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
75 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.