ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ
ХХБанк Монгол Улсад анхлан Тайланд улсын мөнгөн тэмдэгт болох Бат (THB)-ыг энэ оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн гадаад төлбөр тооцоондоо нэвтрүүллээ. Манай улсын иргэд Тайланд улс руу 2007 оноос эхлэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломж нээгдсэнээс хойш жилд дунджаар 10-15 мянган иргэн аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор Тайланд улсыг ихээр зорьдог болсон.
ХХБанк Тайланд улсын валют Бат (THB)-ыг гадаад төлбөр тооцоондоо нэвтрүүлснээр иргэд, харилцагчид Тайланд улсыг зорихдоо ам.доллар худалдан авч, Бат (THB) руу хөрвүүлэн ашигласнаар үүсэж болох ханшийн зөрүүний болон бэлэн мөнгөний эрсдэлүүдээс бүрэн хамгаалагдах боломжтой боллоо. ХХБанк нь гадаад харилцаа, олон улсын банкны үйл ажиллагаагаар банкны салбартаа үргэлж тэргүүлэгч нь байсаар ирсэн бөгөөд 2019 оны байдлаар Монгол улсад хамгийн олон төрлийн валютаар буюу үндсэн 16 болон бусад 23 нийтдээ 39 төрлийн валютаар харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 85 хувь, Худалдааны санхүүжилтийн 57 хувийг дангаараа гүйцэтгэж байна.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ