Хүний наймаа, терроризмын эсрэг хамтран ажиллах талаар ярилцжээ

Л.Батцэнгэл / Улстөр

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсчээ.

Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:45

Зочин [103.111.68.3] 2019-12-09 07:06:57

ИЧИХ НҮҮР ЭНЭ АМЬТАНД БАЙДАГГҮЙ ЭЭ? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗУГААЛЖ, ДОНШУУЧЛАДАГ НОВШ..

Зочин [202.21.96.76] 2019-12-09 08:03:40

Сайд нарын зөвөлгөөнд оролцох нь Гадаад хэргийн сайдын үндсэн ажилд багтах юм биш үү? Манай гадаад хэргийн сайд гадагшаа хуралд явдаггүй болчихвол Монгол гэдэг улсын тухай бусад улс мартах байх аа. Харин улс төрчид 20-30-аараа хуралд явдаг, сэтгүүлч авч явдаг зэргээ болих хэрэгтэй. Гадаад хэргийн сайд бол арай өөр асуудал гэж би бодож байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.