Онцгойнхон 7-10 настай хоёр хүүхдийг галын аюулаас хамгаалжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Байшингийн дээвэр шатаж, дотор байсан хоёр хүүхдийг галын аюулаас онцгой байдлын алба хаагчид аварсан байна. Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байгаа талаар дуудлага, мэдээлэл өчигдөх 05:32 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:37 цагт очиж, галыг унтраажээ. Гал түймрээс 10 настай охин А, 7 настай хүү Д нарыг авран хамгаалж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:39

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.