Төрийн банк шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

Aдмин / Эдийн засаг

Төрийн банк нь Монгол Улсын 21 аймаг, 330 суманд нийт 500 гаруй салбар нэгж, 4000 ажилтан, 300 АТМ, 3000 картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан олон улсын стандартад нийцсэн банкны бүх төрлийн үйлчилгээг 2.9 сая харилцагчиддаа хүргэн ажилладаг билээ.

Төрийн банкнаас 10 жилийн ойгоо тохиолдуулан хамтран ажилладаг Картаар үйлчлэгч байгууллагууд дундаа “Шилдэг КҮБ-2019” урамшуулалт аянг зургаа дахь жилдээ зохион байгуулан шилдэгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа.

Энэхүү урамшуулалт аянд Төрийн банкны ПОС, Мобайл ПОС төхөөрөмж ашигладаг Улаанбаатар хот болон Орон нутгийн 3000 гаруй Картаар үйлчлэгч байгууллагууд 2019 оны есдүгээр сарын 1-нээс 2019 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал гурван сарын хугацаанд оролцож “хамгийн их орлого төвлөрүүлсэн”, “хамгийн их гүйлгээ хийсэн” шилдэгийн шилдэг 20 Картаар үйлчлэгч байгууллагаа гадаад руу аялах эрхийн бичиг болон мөнгөн шагналаар урамшуулжээ.

image

Төрийн банкны хувьд 2019 онд Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards”-аас Шилдэг өсөлт шагналыг гардан авч, Ногоон зээл, Эко картыг зах зээлд нэвтрүүлж, ТОП 100 ААН, ТОП таван банкны нэгээр зургаан жил дараалан шалгарч, 2019 оны араннэгдүгээр сарын 30-ны байдлаар гурван их наяд 236 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 19.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.