“Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь“ олон улсын зөвлөгөөнд оролцож байна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг хөгжүүлэх нь“ зүүн хойд Азийн улс орнуудын олон улсын зөвлөгөөнд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, хошууч Ч.Лхамжав, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатар нар оролцож байна.

БНСУ-ын Инчион хотноо зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Филиппин улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, Онцгой байдлын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус зөвлөгөөнөөр “Улс орны гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавх, одоо ашиглагдаж буй технологиуд, бүс нутаг, үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн талаар баримтлах стратеги, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, шаардлага”-ын талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Энэхүү зөвлөгөөнөөс гамшгийн эрсдэлийг бууруулах технологийн чадавхыг үндэсний хэмжээнд хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.