Дэд сайд Б.Батцэцэг АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалтад оролцов

Aдмин / Гадаад мэдээ

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалт 2019 оны арванхоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Испанийн Хаант Улсын Мадрид хотноо болов.

Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Хосеп Борелл даргалж, АСЕМ-ын түнш нийт 53 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, өндөр түвшний бусад албан тушаалтнууд оролцов. Монгол Улсаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Гадаад хэргийн сайд нарын 14 дүгээр уулзалт “Ази, Европ тив – үр ашигтай олон талт хамтын ажиллагааны төлөө хамтдаа” сэдвийн дор болж, АСЕМ-ын түнш улсууд Ази, Европын улсуудын нийтлэг ашиг сонирхол бүхий асуудлууд болон дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгууд, тив хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, төгсгөлийн баримт бичгийг батлав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Ази, Европ тив хооронд тогтвортой уялдаа холбоог бий болгох нь” сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг”-ийг байгуулсан нь хоёр тив хооронд үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улс уялдаа холбооны чиглэлээр Ази, Европын улсуудаас санаачлан хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

14 дүгээр уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ирланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, худалдааны сайд Саймон Ковнигтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

зочин [49.0.135.130] 2019-12-20 09:26:42

Аятайхан биетэй дамшиг шүү

зочин [122.201.21.111] 2019-12-22 13:23:51

Монгол дээл.

gg [150.129.140.85] 2019-12-17 19:37:19

buduuun gahai

Zochin [66.181.161.118] 2019-12-17 10:27:48

Huniig uurteigee haritsuulhan buruu.Busadiigaa dooshin hiihgui.Uhaan chin uurtei chin adilhan yum.Kkk

Зочин [66.181.176.122] 2019-12-17 04:30:14

ene saykhan , bolowsroltoy busguyd ataarkhaj yawdag neg awgay baynaa , dandaa l muu yum bichikh yum

Зочин [61.231.160.118] 2019-12-17 04:17:57

Голландад мастер хийсэн англи хэлтэй бүсгүй шүү

Зочин [202.126.88.43] 2019-12-17 04:05:48

Ene nohoin baas hel usgui bj yaj gadaad yamnii ded said hiideg bn aa zailuul

Зочин [202.126.88.165] 2019-12-17 06:17:18

Та нөгөө атаархагч мангас нь уу?

Зочин [64.119.24.222] 2019-12-17 04:18:17

Gadaadad surguuli tugssun huniig helgui ch geh shig songuuli duhuud uvchtei yumnuud yamar ih boloo ve


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.