Австралид түймрийн улмаас онц байдал зарлажээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Австралийн Нью Соут Уэльс мужийн нутагт өргөн хэмжээний ойн түймэр шатаж, агаарын температур нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад онц байдал зарлажээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд Австралийн түүхэн дэх хамгийн халуун өдөр болж өнгөрчээ. Агаарын температур дунджаар Цельсийн 40.9 хэм хүртэл халсан байна. Өмнө нь 2013 онд Цельсийн 40.3 хэм хүрч байсан удаатай. Цаг уурчдын тооцоолж буйгаар ирэх долоо хоногт хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Нью Соут Уэльс мужийн нутагт 100 орчим хэсэгт түймэр шатаж, ган гачиг үргэлжилсэн хэвээр. Онц байдал зарласантай холбогдуулан төрөөс галын голомт руу нэмэлт хүч илгээхээр болжээ.

Ард иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо эрчимжүүлэхийг ард иргэд шаардаж байна. Хоёр сар үргэлжилж буй түймрийн улмаас олон айлын гэр шатаж, зургаан хүн амиа алджээ. Хүчтэй салхи, өндөр температур хямралыг улам даамжруулах магадлалтайг цаг уурчид анхааруулсан байна. Мөн Австралийн хэд хэдэн хотуудад түймрийн улмаас агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрээд байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.68] 2019-12-20 02:33:21

Мөнх Наран ээж

Зочин [139.5.219.49] 2019-12-19 10:32:14

Мөнхнаран ээж гээд хэлээд байхаар буян болж түймэр унтрана манхнаран ээж залбирал лекц убпаласд долоо хоног бүрийн 6 өдрийн 10 цагаас эхэлдэг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.