Эрдэмтэд бохины хэсгээс чулуун зэвсгийн үеийн охины дүр төрхийг сэргээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хус модны давирхайгаар хийсэн эртний "бохины" дээжээс эрдэмтэд неолит буюу чулуун зэвсгийн үеийн охины дүр төрхийг сэргээж, юу идэж байсныг олж мэджээ. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.

Данийн эрдэмтэд тус улсын өмнөд нутгийн Лоллан арлаас олдсон 5700 настай давирхайнд хадгалдагдан үлдсэн шүлснээс эртний хүний генийн бүтэн дарааллыг тогтоож, үр дүнд нь давирхайг зажилж байсан хүн ямар харагддаг байсан, өмнө нь юу идсэн, аманд нь ямар нян байсныг тогтоож чаджээ.

Энэ “бохийг” зажилж байсан хүн бараан өнгийн үстэй, бараан арьстай, цэнхэр нүдтэй охин байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Генетикийн хувьд охин Скандинавын оршин суугчдаас илүүтэйгээр Европын анчин-цуглуулагчидтай илүү ойр байсан байна.

Эрдэмтдийн Лола гэж нэрлэсэн охин ургамал, амьтны махны аль алиныг иддэг байжээ. "Бохин" дээр түүний сүүлд идсэн хоолны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна. Охин “бохь” зажлахаасаа өмнө ойн самар, зэрлэг нугасны мах идсэн байжээ.

“Энэ нь эртний хүний генетикийн мэдээллийг яс эсвэл шүднээс тайлаагүй анхны тохиолдол юм” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Ханна Шредер ярьсан байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ОНОМ [202.70.34.30] 2019-12-20 03:53:16

Доор нэг хүн Hunter-gatherer гэдгийг Оторлогчид-цуглагсад гэж орчуулсан байна. Ийм хэмжээний юм ярьж байхыг бодоход мэргэжлийн хүн баймаар. Гэхдээ яагаад ийм буруу ойлгодог байна гэж гайхах юм. Уг санаа нь гэрийн амьтан, таримал ургамал үүсэхээс урьдах үе буюу ан гөрөө, жимс-төмс зэрэг зэрлэг ургамал түүж иддэг байсан үеийг л хэлж буй юм. Тэрнээс өөрсдөө хэсэг бөлгөөрөө цуглаад отор хийж явдаг байсан гэсэн санаа биш болов уу. эсвэл монголоор Оторлож-цуглагсад гэж буулгахыг мэргэжлийн нөхдүүд тохирчоод байгаа юм уу?

Оном [202.70.34.30] 2019-12-20 03:48:29

Ер нь бол бохин дотроос ДНК-ийн мэдээлэл гаргаж авсан байна. Яснаас голдуу гаргаж авдаг байсан. ДНК-ийн мэдээлэл байвал, цэнхэр нүд, хар үс, арьсны өнгө зэрэг тодорхой мэдээлэл гаргаж авч болно. Тэгээд цаашхи нь судлаач-зураачийн фантааз. Жаахан царайлаг зурсан гэдэг ч бараг үнэн байх. 2 хүний мөр олдонгуут, эрэгтэй эмэгтэй 2 мөрөөрөө тэврэлдэн явж байгаагаар фантаазлаж чаддаг л судлаачид шүү дээ.

Зочин [202.55.191.194] 2019-12-20 03:39:11

Хүн төрөлхтөн ийм төвшинд хөгжөөд байхад бид нүүрс, босоо цагаан хийморь яриад л байх

Hun [178.115.128.186] 2019-12-20 03:38:08

Eh surwalj MONZAME!!!! HAHAHAHA.

зочин [202.131.229.246] 2019-12-20 01:24:06

ккккккккккккккккк арай арай

Зочин [112.96.134.148] 2019-12-20 01:05:37

hunter gatherers - anchid, tsugluulagchid bishee. suuliin ugiin utgyig aldagduulsan bn. otorlogsod, tsuglagsad, hed heduulee negdej an goroo hiij amidardag uye. tiimee bish yum tsugluulj amidrah bish shu.

onom [202.70.34.30] 2019-12-20 03:45:11

сонирхолтой таамаг байна. Гэхдээ анчин-жимс түүгчид гэсэн санаа л даа. Заавал жимс байхгүй албагүй тул Анчин-цуглуулагч гэж бас болох л юм. Англи үгийн утга нь ч гадерер гэдэг чинь цуглуулах, түүх гэсэн үг биздээ. Яг утга Ан хийх, зэрлэг ургамал түүх гэсэн санаа. Тэжээмэл амьтан, Таримал ургамлаас өмнөх үе гэсэн санаа.

Зочин [64.119.18.81] 2019-12-20 00:26:48

Өнөөгийн хөгжил ийм түвшинд хүрч Манайх болохоор Чингис дэлхийн талыг эзэлсэн.Бид эзэн Чингисийн үр сад гэж хөөрцөглөхөөс илүү гардаггүй ээ.

Зочин [66.181.181.107] 2019-12-20 01:08:49

чамайг л хараад байна.

Зочин [66.181.177.20] 2019-12-20 00:23:40

Одоогоос 5700 н жилийн өмнө гэхэд арай л царайлагаар зурцан уу ?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.