БНСУ, Японы удирдагчид хоёр талт уулзалт хийнэ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт БНХАУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой дээд хэмжээний уулзалт хийнэ хэмээн БНСУ-ын Төрийн тэргүүний засаг захиргааны төлөөлөгч Ким Хён Чон мэдэгджээ. Хоёр улсын удирдагчид энэ сарын 24-нд уулзах аж.

БНСУ, Японы харилцаа хүндхэн байгаа энэ үед хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийх нь ихээхэн ач холбогдолтой юм Ким Хён Чон ярьжээ. Энэ уулзалт нь хоёр улс үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, харилцаа холбоогоо сайжруулах боломж болохыг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

БНСУ, БНХАУ болон Япон улсын удирдагчдын гурван талт уулзалт Хятадын Чэнду хотод энэ сарын 23-24-нд болох юм. Яриа хэлэлцээний үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар гурван улсын Зүүн Өмнөд Ази дахь хамтын ажиллагааны асуудал хийгээд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээр ангижруулах үйл явцад хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.