Сэлэнгэ аймаг дэд бүтцийн хувьд онцгой бүс нутаг болжээ

Ц.Анударь / Орон нутаг

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг авто зам, төмөр зам, агаарын замыг хөгжүүлж буйгаараа дэд бүтцийн хувьд онцгой бүс нутаг болж байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ИНЕГ-ын бага оврын агаарын хөлөг бууж, хөөрөх анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Нэг удаадаа 10 хүнийг тээвэрлэх боломжтой тус агаарын хөлөг нь аймгийн төв Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дахь ПСМК-д тусгайлан зассан зам дээр газардсан юм.

Энэхүү хөлгийг хөөрч, буух бэлтгэл ажлыг аймгийн ЗДТГ, ИНЕГ-тай хамтран 11 дүгээр сараас хангаж эхэлсэн юм. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт хэд хэдэн удаа ажиллаж, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүстэй уулзан заавар зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Тус уулзалтуудын хүрээнд ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах ажлуудыг хийсэн юм. Мөн нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай асуудлууд дээр харилцан тохиролцсон ажээ. Ийн анхны нислэг амжилттай болсон тул шинэ оны 1 дүгээр сараас хамтран ажиллах гэрээг байгуулж, нислэгийг тусгай захиалгат тулгуурлан хийх боломж ийнхүү бүрдэж байгаа гэв. Ингэж Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулснаар эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд цаг хугацаа хэмнэсэн, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна хэмээн албаны хүмүүс хэллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.216] 2020-08-25 13:10:35

Тархай суурьшдаг газарт нисэх онгоц зохино

Зочин [66.181.185.118] 2019-12-30 10:12:27

томоохон мөрөнд усан замын тээвэр


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.