Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна

Ц.Анударь / Нийгэм

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм.

Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.