Татварын багц хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

Aдмин / Хууль

Энэ онд Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа хуулиудыг сануулъя.

Орон сууц барьсан, авсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ

Өмнө нь хэрэгжиж байсан хуульд анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Тэгвэл шинэчилсэн хуульд хөнгөлөлтийн хэмжээг зургаан сая хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн барилга, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаанаас бусад худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах зохицуулалт орсон ба Үнэ шилжилтийн зарчмыг албан ёсоор зохицуулалт болгон тусгасан зэрэг өөрчлөлтүүд шинэчилсэн багц хуулиудад тусгагдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.