Хонконгд 400 хүнийг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хонконгийн цагдаагийн ажилтнууд шинэ жилийн баярын өдөр болсон Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 420 хүнийг баривчилсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Ихэнх нь Хонконгийн төвд жагсаж байгаад баривчлагджээ. 12 настай хүүхдээс 81 настай хөгшин хүн хүртэл саатуулагдсан байна.

Тэднийг хууль бус цуглаанд оролцсон хэргээр баривчилсан гэж Хонконгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Эхэндээ тайван жагсаал өрнөж байсан боловч сүүлдээ галдан шатаах, сүйтгэх ажиллагаа явагдсан тул цагдаа нар жагсагчдыг даруй тарахыг шаардсан аж. Гэсэн ч эсэргүүцлийг үргэлжлүүлсээр байсан хүмүүсийг бүгдийг нь хорьсон байна.

Олон нийт хүмүүсийг бөөнөөр нь баривчилдаг эл үйл явдлыг шүүмжлэх нь нэмэгджээ. Тайван жагсаал хийж буй гэмгүй хүмүүсийг барьж, байцааж байгаа явдалд эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Хонконгийн ард иргэд ардчиллын төлөө тэмцээд бараг долоон сарын хугацаа өнгөрч байна.

Эх сурвалж: NHK


Сэтгэгдэл

Зочин [67.247.8.185] 2020-01-05 01:31:03

Hytad hutadaas salna gej yu baih ve

tumur [203.91.115.53] 2020-01-03 13:02:38

zov jagsax xeregtei oliggui tor zasgiin esreg temtsex ni zov

Зочин [202.126.89.251] 2020-01-03 11:56:34

Хятадаас салах хэрэгтэй

Зочин [202.55.191.194] 2020-01-03 06:57:49

ЗӨВӨӨ ЗӨВ САЛАН ТУСГААРЛАЛТ, АРДЧИЛАЛ НЭРЭЭР ДАВРАГЧИД, ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗҮТГЭГЧИД ЭНЭ ДЭЛХИЙД ХЭРЭГГҮЙ

Zochin [202.126.89.163] 2020-01-03 07:53:48

Zov archih heregtei yum

Хятад амар байвал монголчууд бидэнд хэрэгтэй. [202.131.225.53] 2020-01-03 06:51:44

Салан бутаргагч, америк английг шүтэн бишрэгч, Хятададаа боддоггүй хятадуудыг Хятадын засгийн газар цээрлүүлэх нь зөв. Харин хатуу цээрлүүлэх үү, зөөлөн аргаар цээрлүүлэх үү гэдгээ одоо л шийдвэрлэх гэж байгаа байх. Тэгэхгүй бол Хятад нь 5-6 хэсэгт хуваагдаж, Монголд ойрхон Синжан-Уйгур, Өвөр Монгол, Манж гэх хэсэг бүр нь Ар Монголыг өөрсөндөө нэгтгэнэ гэж ёстой үймүүлнэ шүү.

Зочин [202.9.46.216] 2020-01-04 14:17:36

tenegt chi

Зочин [202.21.109.49] 2020-01-03 05:50:04

Хятадын удирдлага ард түмнээ дарамтлахаа болиосой.

Zochin [202.126.89.163] 2020-01-03 07:56:32

Hogiin davravch nariig tseerluuleh yestoi yum


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.