Багдад хотын нисэх онгоцны буудал пуужингийн халдлагад өртжээ

Aдмин / Гадаад мэдээ

БАГДАД. /TASS/. Баасан гарагт шилжих шөнө Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлын орчимд хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсон байна. Энэ нь пуужингийн цохилт байсан бөгөөд наад зах нь найман хүн амиа алдсан гэж “France-Presse” агентлаг Иракийн аюулгүй байдлын хүчний эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

“Багдадын олон улсын нисэх онгоцны буудлын ачааны талбайн ойролцоох газарт гурван пуужин унаж, хоёр машин дэлбэрсэн” гэж Иракийн цэргийнхэн мэдэгдсэн байна.

Телевизийн “Al Hadath” сувгаар өмнө нь мэдээлснээр, нисэх буудлын ойролцоо Америкийн цэргийн баазууд байрладаг бөгөөд тийрэлтэт системээр пуужин харвасан байж магадгүй байна. Пуужингуудийн нэг нь онгоцны буудлын үүдний шалган нэвтрүүлэх цэг дээр туссаны улмаас тэнд байсан Иракийн 12 цэрэг шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд энгийн иргэд ч байгаа аж.

Пуужингийн нэг мөн хөөрч, буух зурвасын бүсэд унасны улмаас агаарын боомтыг хаахаас аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

tenger [103.212.117.179] 2020-01-03 11:56:56

zub muusain iaiuud

Зочин [202.21.107.154] 2020-01-03 04:53:33

Америкуудыг,америк буудахгүй юу

Зочин [202.21.107.253] 2020-01-03 03:08:34

тэгээд хэн буудсан гэсэн үг вэ америкууд уу

Зочин [92.19.75.244] 2020-01-03 06:48:57

Amerikuud Iranuudiig buudsan alsan.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.