ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа

Aдмин / Эрүүл мэнд

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийн, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай боксын зохион байгуулалттай болж байгаа аж.

Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй, эрчимт эмчилгээний иж бүрэн аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернэт, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбосон аж.

Дотоод сүлжээний тусламжтай интернэт орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг ар гэрт нь дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

image

image

Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн хувьд өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харьяалал бүхий 1,499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь өнгөрөгч онд эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээг 125,688 иргэнд хүргэжээ.

Тус тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүн оролцлоо.

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл

зочин [122.201.23.84] 2020-01-06 00:27:33

би 20 гаруй жил НДШ болон эрүүл мэндийн даатгал төлсөн. Гэтэл саяхан үе мөчөөр өвдөөд хорооны өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт бөөн очер чирэгдэл болон үзүүллээ. ЭМД-аас ямар ч хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй байсан. Тэгэхээр хүн ЭМД төлсөний ашиг тус юу байнаа. Бүх эм, тариагаа өөрийнхөө мөнгөөр авлаа. Энд төрийн зөв бодлого дутагдаж байна

Зочин [202.179.31.69] 2020-01-06 02:24:35

Хөнгөлөлттэйд орсон юм байхгүй байна уу? Эмчээсээ хөнгөлөлттэй үнэ бага эм тариа бичиж өгөхийг гуйхгүй бол эмч нар хамгийн үнэтэйг нь бичиж өгөөд байдаг.

Zochin [66.181.176.240] 2020-01-05 02:14:39

Ix xobch xuuxen gej baigaa da

Иргэн [192.82.73.249] 2020-01-05 01:18:50

Сарангэрэл сайдаа!!!Жирэсний хяналт гэсэн шал бүтэхгүй шат дамжлага бнаа.Заавал хороон дээр очоод,улсын эмнэлэгт очоод загнуулаад,(муухай зантай)тэгээд заавал хол ойр хамаагүй нэг хувийн эмнэлгийн эмч заагаад явуулдаг ийм гажиг тогтолцоог болих хэрэгтэй.Хүн эмчээ өөрөө сонгоод үзүүлж болдоггүй юм уу.Тэгээд ч хувийн эмнэлэг аппарат сайн,эмч нар нь хариуцлагатай.Улсынх бол нэг л ууртай хүмүүс,хорооны эмч бол бүр юу ч мэдэх юм алга Сайдаа!!!

Зочин [202.179.31.69] 2020-01-06 02:25:52

Яг зөв. Хүн эмчээ өөрөө сонгоод Эрүүл мэндийн даатгал тэр эмчийн нэхэмжилсэн дүнг явуулж төлөх хэрэгтэй. Аль ч улсад тийм л байдаг. Ингэвэлс айн эмч нар нь ялгараад л ирнэ.

mgl [66.181.161.15] 2020-01-04 17:27:58

aaaimar oilgotson uhaartsan haragdaj bn da kkk

Зочин [67.247.8.185] 2020-01-04 15:14:00

Zasvar hiisen ch ochij l baidag shamshigar shaamii

Зочин [150.129.143.94] 2020-01-04 09:13:12

Ямбийсан дэвсгэр авгай, чи хийсэн хорлолынхоо горыг амсан цаг ирнэ дэ, муу биеэ vнэлэгч

Зочин [202.179.31.30] 2020-01-04 05:47:16

Худал хэлдэг хүнийг юун ч олон гаргадаг. Эсрэгээр нь сэтгүүлчид наад хүнэээсээ яагаад худал хэлснийг нь асуух хэрэгтэй.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.