Сэлэнгэ аймаг руу нислэг үйлджээ

Л.Батцэнгэл / Орон нутаг

Монгол Улсын Агаарын тээврийн салбарт шинэ оны босгон дээр хэд хэдэн онцлох үйл явдал тохиолоо. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2018 оны тавдугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 120дугаар тогтоолыг баталсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцсоны дагуу ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.

Цаашид, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.170.73] 2020-01-06 04:51:45

Нислэг үйлдэх чинь тийм чухал уу. Та нар өөрсдийгөө л зугаацуулж яваад ирсэн юм биш үү. Зам тээврийн сайд жилийн өмнө Монгол Улс АН 2 онгоц үйлдвэрлэнэ гээд байсан. Тэрийгээ овоо үйлдвэрлэж хэлсэн амандаа хүрсэн юм байх гэж бодсон чинь гөлөгнүүд чинь зугаалж яваад ирж л дээ.

Mazuko [46.104.127.117] 2020-01-05 15:25:05

Usan teneg Maluud be? Eniig yamar nisleg gedegiin ,,1-r angiin hvvhdiin l ongots bna;;Ergvv pizda naraa

Зочин [66.181.187.103] 2020-01-05 13:57:55

том газар нутагтай улс нисэх салбараа сайн хөгжүүлмээр юм аа тээ

Зочин [202.9.46.116] 2020-01-05 07:45:32

Вагон ч гоё л доо парк шинэчлэлт хийхгүй бол дэндүү хуучирсан байналээ

Зочин [202.9.46.116] 2020-01-05 07:44:22

Сэлэнгэ чинь за байз хэдэн км билээ 320 билүү хэдэн мин ниссэн бол

Зочин [202.179.31.69] 2020-01-05 14:10:55

Эд үргэлж цаг хугацааг мартаж бичдэг. Яаж сэтгэхээрээ тэгдэг? Яаж хүн үнэлэх вэ? Нэг хэмжүүр нь дутахаар?

Zochin [202.126.89.147] 2020-01-05 07:23:46

Tengerleg saikhan yakhlakhiig khisen eruue!

Зочин [202.9.46.253] 2020-01-05 06:14:57

Tegmeer dee zam gej tam ochnoon hun ed hotongo eruul mendeeree hohorch bna

Зочин [59.153.115.190] 2020-01-05 14:18:36

Төмөр замтай байж голох санаатай. Төмөр замтай болоосой гээд хүсэн хүлээж байгаа аймагт зориулан нэг сайхан сургааль хэлээч.!!!

Zochin [103.20.152.50] 2020-01-05 05:00:28

Darxanii zam duusgaagyi

Эдийн засагч [103.26.194.246] 2020-01-05 04:00:11

Үнэ нь боломжтой бол ниснэ шүү

Zochin [43.228.131.45] 2020-01-06 03:17:27

tiim shvv


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.