Угаарын хийн мэдрэгчийг өвөл дуусахаас өмнө суурилуулж амжих уу?

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэр гараад удаж байгаа. Гэр хороололд амьдарч байгаа 200-гаад мянган айл өрхөд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй авч өгөхөөр болсон. Үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулах тооцоог ч гаргаж, арваннэгдүгээр сарыг нэгэн гэхэд угаар мэдрэгч бага оврын төхөөрөмжүүдээ оруулж ирж айл өрхүүдэд суурилуулна гэсэн. Гэвч бодит байдал дээр угаарын хийн мэдрэгчийг өнөөдрийг хүртэл суурилуулаагүй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: Нийслэлийн айл өрхийг утааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдрэгчээр хангах ажил хийгдэж байгаа. Монгол Улсын стандарт болон олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага байна. Бүрдүүлэлтийн ажлыг хийсээр байж удааширсан. Одоо эхний ээлжийн мэдрэгч төхөөрөмжүүд орж ирж байгаа. Иймээс ойрын хугацаанд тарааж эхэлнэ. Бид аливаа нэг байгууллагаас биш үйлдвэрээс нь хямд үнээр авч байгаа. Олон улсын стандарт, дотоодын стандартад нийцүүлэх асуудал хийгдэж байна. Энэ 12 дугаар сардаа багтаан айл өрхүүдэд тараана” гэдгийг хэлж байсан. Гэвчарванхоёрдугаарсар дугаарын хийн мэдрэгчийг суурилуулсангүй. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Одоогийн байдлаар угаарын хийн мэдрэгч орж ирээгүй байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 5-наас хойш яригдана” гэв. Удаан хүлээгдэж байгаа угаарын хийн мэдрэгч өвөл дуусахаас өмнө суурилуулж амжих болов уу.

Монгол эрдэмтдийнхээ бүтээлд хэзээ итгэдэг болох вэ

Угаар мэдрэгч төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа гэдгийг монгол эрдэмтэд мэдэгдсэн. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байгаа ажээ. Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх аж. Тус төхөөрөмж нь микро контроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой гэнэ. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх ажээ. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэхгүйгээр Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байсан. Гэвч төр засаг Монгол эрдэмтний хийж бүтээж байгаа угаарын хийн мэдрэгчийг тоохгүйгээр урд хөршөөс авахаар болсон.


Сэтгэгдэл

нэг юмыг ойлго [91.170.197.199] 2020-01-06 06:36:07

загвар хийх, үйлдвэрлэх хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай зүйл л дээ. тэгээд бас ялгаагүй хятадаас л эд ангийг нь оруулж ирж байж хийнэ л дээ

зочин [64.119.20.107] 2020-01-06 05:15:40

Одоо суурилуулаагүй байгаа юмыг хавар зун тайван шийдэх хэрэгтэй. Наад луйварчид чинь мөнгө хийх гээд л арга сааи хийгээд л байгаа байдаа

Buhimdal [202.9.40.190] 2020-01-06 04:02:28

Tor zasgaas neheed suuj baidag archaagui ard olon. Bid hogjih yagaachgui!Magadgui hyatadiin neg tosgon bolohod zowlongoo oilgoh baih!!!!!

иргэн [66.181.187.133] 2020-01-06 02:55:44

Хэдэн тэрбумаар нь мөнгө УГААЖ байна. Монголын эрдэмтэд ОЛИГТОЙХОН хувь ӨГӨХГҮЙ байхад юу гэж та нарын бүтээлийг ЗАСАГ ТӨР АВАХ вэ дээ.

иргэн [66.181.187.133] 2020-01-06 02:53:30

6 сарын 30-наас өмнө суурилуулна аа. Манай намд санал өгөхгүй бол суурилуулахгүй шүү

Зочин [103.26.195.153] 2020-01-06 01:59:01

Өвөл дахиад болно. Ер нь өөрсдөө олж тавихгүй юү! Сонгууль дөхөхөөр нэг нь нялуурч, нөгөө нь нэг их хүндтэй амьтад болчих юм.

Зочин [64.119.18.81] 2020-01-06 00:27:56

Айлууд Өөрсөдөө олоод гэртээ тавьчихаж болдоггүй юм уу.Иймхэн юмыг засагаас нэхээд суух ч гэждээ.Арай дэндүү юм.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.