Эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ

Aдмин / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгох зорилгоор гүний усны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Эрэн хайх, аврах ангийн бүлгийн аврагчдыг хамруулан, гүний усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг явуулсан юм.

Мөн 16 м-ийн гүнд ачаа зөөвөрлөх, гүний шумбалтын багаж хэрэгслийг зөв угсрах, хяналт шалгалт явуулах дадлагыг хийлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.