Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргалаа

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.46] 2020-01-07 07:45:22

Дорнодод бас ямар тэнэг нь гэр хорооллынхоо ганц хыгудамжинд гэрэл тавихгүй хэр нь ямар ашиггүй байрлалд байгаа байшингийн дээвэр хүрээлж гэрэл тавьсан бэ? Энэ бусад аймагт бас харагдсан гэхээр нутгийнхан биш дээрээс нэг хүн хэлж хийлгүүлж тэрний бизнес байна. хэн гэдэг хүнийг нь олж гарсан зардал болон цахилгааны төлбөрийг нь төсөвт буцаан төлүүл. Бусад газар нь шүүмжлэлд өртөөд асаахаа больсон. Наад мөнгөөрөө хэрэгтэй зүйл буюу явган хүний зам, гэр хороолол руу гэрэл зам гэх мэт хүний амьдралд таатай гэхдээ ЗАЙЛШГҮЙ шаардлагатай зүйл эхэлж хий !


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.