СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Эрүүл мэнд

БНХАУ-д бүртгэгдсэн шалгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байна. Мөн Хонгконгт 14 хүн, Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна. Иргэн танд:

  1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
  2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
  3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
  4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  5. Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
  6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
  7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.84] 2020-01-08 02:07:52

хилээ хаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.