“Хотын дарга сонсож байна” тусгай дугаар ажиллаж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Хотын дарга сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийлээ. “Хотын дарга сонсож байна” 1800-1200 тусгай дугаарын утсанд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52.991 дуудлага ирүүлснээс 38.108 буюу 71.9 хувьд нь амжилттай хариулж, иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан байна.

Нийт дуудлагаас 4.764 удаагийн дуудлагаар 6.502 өргөдөл, гомдлыг UB ERP системийн өргөдлийн дэд системд бүртгэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон албан тушаалтнуудад шилжүүлснээс 6.351 өргөдөл шийдвэрлэж, 151 өргөдөл судлагдах шатандаа, хуулийн хугацаандаа явж байна. Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаарын утсаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд нийт 57 өргөдөл, гомдол гаргаснаас 44 хүсэлт, 13 гомдол тус тус бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өргөдөл гомдлын нэг судлагдах шатанд, 56 шийдвэрлэгдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ганц иргэний дуудлагыг ч алдахгүй байхад анхаарч үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож ажиллах шаардлагатай. Ирж байгаа өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч ажилла. Боловсон хүчний зөв хуваарилалтыг хийж, дуудлага бүрт мэдээллийг нь өгч ажиллах хэрэгтэй” гээд хоёрдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаа жигдрүүлсэн байх шаардлагатай гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.206] 2020-01-09 16:11:25

Зөндөө гомдол ярьсан хэзээ ч шийдэгдэггүй иргэдээ доромжилсон хэдэн албан хаагч нар байдаг 31005 шуурхай албаны хэдэн хүмүүс ярьсан зүйлийг ойлгодоггүй худлаа дүр үзүүлэх хэрэг бна уу ёс зүйгүй албан хаагч нартаа ч хариуцлага тооцож чадахгүй болтлоо доройтлоо хотын захиргааныхан

Russian boy [66.181.161.91] 2020-01-09 12:09:54

Odoo xudlaa ajil sedeed ulsiin mungu vren taran xiix ni dee.Songuul oirtood l tolgoi n ajillad l nvden ergeldeed yana daa ted.

Zochin [64.119.21.163] 2020-01-09 09:47:26

Dulii darga baij bitii ingej uuriigu peklamd, orkuud yadchih yumda.

Зочин [192.82.64.158] 2020-01-09 08:02:23

Ийм юмаар хүртэл худлаа сонгуулийн шоу хийхээ боличихооч тэр утас чинь юуг ч шийддэггүй шдээ Амарсайхан гуай. Амарсайханы туслахтай нь яриад ч тусгүй л юм байналээ.

Зочин [103.87.255.66] 2020-01-09 06:49:44

За ёстой авдаггүй дугаар шүү.Худлаа рекламдаад яахав зүгээр. Харин Баянгол дүүргийн засаг дарга Одонтуяа анх 1800-1222 дугаараар иргэдийнхээ гомдол саналыг авч эхэлсэн байх шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.