Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд иргэдээс ирсэн дуудлага, санал гомдлыг танилцуулав

Aдмин / Нийгэм

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд иргэдээс ирсэн дуудлага, санал гомдол хүлээн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ.

Инженерийн хангамжийн болон нийтийн үйлчилгээний нийт байгууллагууд иргэдээс ирсэн дуудлагын дагуу мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд Иргэд хүлээн авах төвд нийт 7144 өргөдөл, гомдол, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн шугамаар нийт 5440 мэдээлэл, гомдол ирж бүрэн шийдвэрлэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд ирсэн хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 1.686.173 дуудлага ирсэн ба дараагийн шатны буюу дээд шатны байгууллагад ирсэн санал, гомдол 0.75 хувийг эзэлж байна.

2017-2019 онд ихэнх инженерийн хангамжийн байгууллагуудад гарсан технологийн зөрчил жил бүр буурч, 2019 оныг 2018 онтой харьцуулахад гомдол, мэдээллийн тоо 2523-аас 1934 болж 24.3 хувиар, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 41 хувиар тус тус буурсан нь иргэдэд хүрч буй үйлчилгээнд чанарын ахиц гарсан үзүүлэлт гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир онцолж хэлэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, иргэдийг шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох газруудад тэмдэглэлээр үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.