Монгол, Ану, Японы гурван талт уулзалт болов

Aдмин / Нийгэм

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцов.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. Үүнд:

МОНГОЛ УЛС, АНУ, ЯПОНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Вашингтон хотноо болов. АНУ болон Япон Улс Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, мөн талуудын Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаарх үзэл санааны хүрээнд Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө тууштай бодлого баримталж байгаагаа нотлов.

Монгол Улс, АНУ, Япон Улс нь бүс нутгийн хөгжил, түүний дотор Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийн талаар тус тусын саналаа танилцуулж, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, ардчилсан орнууд бүхий хөгжин цэцэглэсэн, энх тайвныг эрхэмлэсэн бүс нутгийг цогцлоохын төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. АНУ нь 2019 онд Япон Улсын адил Монгол Улсын стратегийн түнш болсныг гурван тал талархан тэмдэглэж, стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.

БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгалга, түүний дотор баллистик пуужин харвахаа зогсоох, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн тогтвортой, бодитой яриа хэлцээнд оролцож Сингапурт болсон дээд түвшний уулзалтаар өгсөн амлалтуудаа биелүүлэх шаардлагатай гэдэгт Монгол Улс, АНУ, Япон Улс дахин санал нэгдэв. Талууд БНАСАУ-ыг үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөөс бүр мөсөн, хяналттайгаар ангижруулах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатайн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн гурван улс хүмүүнлэгийн асуудал, түүний дотор хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн чухлыг онцлов.

АНУ болон Япон Улсын зүгээс ФАТФ-ын зөвлөмжүүдийн хүрээнд мөнгө угаахтай тэмцэх чадамжаа бэхжүүлэх чиглэлд Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд эрчим хүч, цахим эдийн засаг болон кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Талууд мөн ил тод, урьдчилан таамаглагдахуйц болон хууль дүрэм сахиулах явдлыг сайжруулах замаар Монгол Улсын бизнесийн орчин, ялангуяа АНУ, Японоос хөрөнгө оруулалт татах чадамжийг хөгжүүлэхийг чухалчлан ярилцав.

Монгол Улс, АНУ, Япон Улс дараагийн гурван талт уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар тогтов.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.38] 2020-01-13 11:28:32

Япончууд дэг журамтай юм бол Нанжин хотыг яасныг унш даа

Зочин [59.153.115.130] 2020-01-14 15:18:22

Сүүлийн үед япончууд монголоос түүхэн судалгаа нэрээр янз бүрийн булш ухаж, доторх зүйлийг нь хямдхан худалдаж авч байна. Худал хэлээд худалдаж авах гэж үгийг жинэхэн хэрэгжүүлж байна.

Зочин [59.153.115.182] 2020-01-13 10:53:32

Хойд солонгосын асуудлыг хэт хатуу байр суурь барих нь Монгол улсад хохиролтой. Монголын нийслэл бусад улсын цөмийн цэнэгт хошууны доор байх учиргүй. Японы аюулгүй байдлаас илүү Монголын аюулгүй байдал чухал. Америкийн нэгдсэн улсын цэргийн бодлогыг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Уян зөөлөн гадаад бодлого явуулах үед заавал стратегийн харилцаа байх албагүй. Эдийн засгийн харилцааг хэт шунах сэтгэлээр хийж болохгүй. Хөрөнгө оруулалт зах зээлийнхээ хуулиар явагдах учиртай.

Зочин [192.82.75.38] 2020-01-13 09:17:19

япон манай газар нутагт л шунаж байгаа байхааа

Dr.D.Dashpurev [66.181.161.4] 2020-01-13 08:47:20

This was too important event. We must support it.Actually traditional mongolian leaders wanted it almost from the beginning of 20th century. Thank for of all you.

Зочин [192.82.75.38] 2020-01-13 07:03:39

Тэгвэл 3лаа мөхөж байгаа юм бол нэг нэгнээ нөхөөд хамтрахаас биш яахав

зочин [202.9.46.91] 2020-01-13 06:10:57

гурван мөхөж буй улс хоорондоо уулзаа юу. АНУ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хууль ёсны хууль бус дүрвэгсэд цагаачдын шилжилт хөдөлгөөнд дарагдан уугуул цагаан арьст америк иргэд нь цөөрч мөхөж буй орон. Монгол бол өр зээлэнд баригдаж ядуурсаар хэзээ нэг өдөр тусгаар тогтнол газар нутгаа алдаж мөхөж гэж буй орон. Япон бол хөгшид нь ихэсч залуус эрс цөөрч хэзээ нэгэн өдөр аралтайгаа живж мөхөж эрсдэлтэй орон.

aaa [192.82.75.168] 2020-01-13 05:57:19

bolj baina 2 horshoosoo haraat baih utgagui tusgaar uls gedgee batalsan bna

Зочин [192.82.75.38] 2020-01-13 04:48:58

Далдагнаж байгаад колони нь болно доо

Зочин [202.126.89.131] 2020-01-13 04:45:51

А НУ япон хамгийн чухал түнш шүү

Зочин [174.88.109.65] 2020-01-13 04:20:14

Монголчууд Америк улстай түншлэж далдганаад хэрэггүй дээ!!! Харин Япон бол өөр ард түмэн нь дэг журамтай,,,,,,


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.