“Сахилгын зөвлөгөөн”-д 120 гаруй алба хаагч оролцлоо

Aдмин / Нийслэл

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Онцгой байдлын газар, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 38, 48, 70 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 120 гаруй алба хаагч оролцсон юм.

Алба хаагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай, “Харилцаны ур чадвар”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх тухай дүрэм”, “Алба хаагчдын сахилга, хариуцлага, сайшаал шийтгэлийн мэдээ, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаар” холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт салбар, нэгж, алба хаагчдын 2020 гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм журам стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг үүрэг болгож ажлын амжилт хүслээ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Nar [66.181.161.114] 2020-01-13 12:38:28

zuvulguun zuvulguun Simnar. Hural .MOngol bahi baidgaaraa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.