Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

АЗИ-ЕВРОПЫН ХООРОНД ХИЙГДЭХ ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ХАМГИЙН ДӨТ ЗАМ ТУЛ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ИХЭЭХЭН ХУВЬ НЭМЭХ ОРУУЛНА ГЭЖ ТООЦОЖ БАЙНА

ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга Зам, тээврийн хөгжлийн яам 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд шинээр Польш, Герман, Чех, Гүрж, Словак, Унгар, Литва гэсэн долоон улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг солилцон, тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлээд байгаа. Ийнхүү Монгол Улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литва, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг нийт 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон. Мөн хэлэлцээрийн үр дүнд 2016 онд Европын улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй нийт ТИР тээвэрлэлтийн нэг хувийг Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 13.3 хувийг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2016 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээр 2019 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү хэлэлцээр далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтойгоос гадна, Ази-Европын хооронд хийгдэх дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэх оруулна гэж тооцож байна” гэлээ.

БАРУУН ТАЛЫН КОРИДОРЫН ДАГУУХ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 2020 ОНЫ СҮҮЛЭЭР ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ээр Азийн авто замын сүлжээний АН-3 буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, АН-4 буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжин БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Азийн авто замын сүлжээнд холбогдсон Монгол Улсын хоёр замаар улс хоорондын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломж хангагдлаа.

Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.

Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан. Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.

Тус шинэчилсэн протокол 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ачих боломжгүй овор хэмжээ ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр тээвэрлэж болно гэсэн үг юм” гэв.


Сэтгэгдэл

зочин [64.119.16.245] 2020-01-15 08:28:12

Хятадад жижиг машинаар гарч болох уу.

zochin [66.181.161.94] 2020-01-15 05:05:17

NUURSEE ACHAAD YABAXGUI BOL UUR BID UYGAA ACHAAD YABAXUU TER 16 Ulsruu ain

Зочин [66.181.161.79] 2020-01-16 04:39:53

Арчаагүй явахгүй юу чи

к [202.131.242.227] 2020-01-15 09:32:16

тэг тэг

zochin [5.23.253.39] 2020-01-15 09:06:42

har tamhi achaad yawiishde chadkuin bish

Зочин [202.21.124.130] 2020-01-15 08:37:55

Малын түүхий идээ жилд нэг удаа хахаха

Зочин [192.82.76.197] 2020-01-15 05:02:57

Орос цагдаа ах нар маань авилга нэхээд эсвэл бөөрийг чинь гаргана гэдэг гэсэн.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.