Р.Дагва: Хог хаягдлаа ангилж, боловсруулахыг бизнес болгох чиглэл рүү анхаарвал илүү үр дүнтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Энэхүү журмыг хэрэгжүүлсэнээр Нийслэл хот хог хаягдлын нэгдсэн стандарттай болно. Уг журмаар найман төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын цогц менежмент хэрэгжүүлэх юм.

Нийслэлчүүд жилдээ 900 мянгаас 1,1 сая тонн хог хаягдал гаргаж, түүнийг 306 машинаар тээвэрлэн, 29 үйлдвэрт боловсруулж байна. Гэвч хог ачилтын машинуудын эвдрэл их, боловсруулах үйлдвэрүүдийн гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байдаг тул нийслэлчүүдийн хувьд хог хаягдал толгойны өвчин болж байна. Иймд хог хаягдлын цогц менежменттэй болохоор дээрх журмыг боловсруулжээ. Журмын төсөлд томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилан хаях цэгтэй байх, цас мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгох гэх мэтийг тусгажээ. Мөн төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх,үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр тусгаж өгчээ.

Журмын төслийг хэлэлцэх үеэр НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ “Энэхүү журмыг хэрэгжүүлсэнээр үйлчилгээний стандарт тогтож, ачилтын компаниуд илүү мэргэжлийн түвшинд хяналттай ажиллах боломжтой юм байна. Гэхдээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Журмын 14 дүгээр зүйлд байгууллагууд хог ангилах, ялгах цэг гаднаа байршуулах асуудлыг сайн дураараа хийх маягтай оруулсан байна. Уг нь хог хаягдлыг эргэлтэд оруулж, мөнгө болгож болно гэдгийг иргэд, аж ахуй нэгжүүдэд журмаараа ойлгуулах нь чухал. Цаашдаа хог хаягдлаа ангилж, боловсруулахыг бизнес болгох чиглэл рүү анхаарвал илүү үр дүнтэй байх болно” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.30] 2020-01-19 11:43:47

Санаачлага гарган ажиллах гэхээр мөнгө байхгүй гээд хөдөлдөггүй , дундаас нь ашиг хонжоо хайсан долдойнууд нь ажил хэрэгт саад хийгээд урамгүй болгодог юм.

zochin [66.181.181.176] 2020-01-15 12:47:59

Manangin nohoi

zochin [103.229.121.12] 2020-01-15 08:49:56

ger horoololoor hogoo togtmol achdag bolchood olon yum hutsaach


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.