Зудтай аймгуудын боломж тааруу иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа. Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын мянган өрхөд Монголын Улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж өндөр учраас бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Харин хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч,

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх,
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл,
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл (200 хүртэлх малтай) малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.170] 2020-01-16 03:31:26

Энэ луйварчин авгай больдоо

Zochin [66.181.176.240] 2020-01-16 05:21:33

Bolormaa gyua mundag

Зочин [66.181.178.131] 2020-01-16 03:22:46

Бэлэн мөнгийг мал идэхгүй.Туслая гэж байгаа бол тэжээл өгөх хэрэгтэй.Мөнгө бол ссанал худалдаж авах арга. .

Зочин [202.126.89.76] 2020-01-16 03:17:45

Энэ худлаа ажил..сумын төвд танил талтай нь авчихна.

Зочин [202.9.40.60] 2020-01-16 03:09:51

хэний монго хэнд тараагаад байгаа юм бэ соннуулийн жил бэлэн монго тарааж байна шуудээ энэ хурэлсухэд хууль уйлчлэхгуй юмуу

зочин [103.57.92.236] 2020-01-16 06:26:38

Заавал Хүрэлсүхэд наах ёстой юу?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.