"UB School bus” ухаалаг гар утасны апплейкшн танилцууллаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас "UB SCHOOL BUS” ухаалаг гар утасны аппликейшнийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайханы хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд баталсан “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх” тухай 2019 оны А/1298 дугаар захирамжаар “Сургуулийн автобус” төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн ба одоогоор 29 сургууль, 33 чиглэлд, 4000 гаран хүүхэд зөөвөрлөж байна.

“UB SCHOOL BUS” ухаалаг гар утасны аппликейшн нь сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах боломжийг бүрдүүлсэн эцэг эхчүүдэд зориулан гаргасан аппликейшн юм. Эцэг эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчиж буй сурагчдад олгосон #NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгүүлнэ.

Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ бугуйвчийг уншигч төхөөрөмжид уншуулах бөгөөд эцэг эхчүүд “UB SCHOOL BUS” аппликейшнээс хүүхдийн автобусны байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой юм байна.

Мөн нийслэлийн цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn/ системээр дамжуулан сурагчийн автобусны байршил, жолоочийн мэдээлэл болон автобуснуудын чиглэл, маршрутын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харж болно.

Эх сурвалж: АТҮТ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:05

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:45:37

Mr91pr http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:55:26

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:55:26


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.