Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав

Aдмин / Нийслэл

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (EPA) хэрэгжилтэд анхаарч, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, нэн ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх, түүний дотор Япон дахь Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр мөн 2022 онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:55:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:55:24

Зочин [202.179.31.47] 2020-01-21 06:46:55

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ДАМЖУУЛАХ ҮҮРГЭЭ Л САЙДГҮЙ, ХҮНД СУРТАЛГҮЙ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ.

Зочин [64.119.27.227] 2020-01-20 20:18:54

Японд төгсөж Боловсролын сайд хийж байсан Лувсаннямын Гантөмөр гэж нөхөр ийм гэрээ хийгдэж байхад юу хийж байсан шаар вэ? Улс орны эрх ашиг гэж гадаад харилцаан дээр гардаг. Ардчилсан намын Гантөмөр шиг хүүрнүүдийг авсанд хийж хадвал таарна.

Зочин [64.119.27.227] 2020-01-20 18:49:46

Программ хангамжтай холбоотой асуудлаар гадаад харилцааны яам ямар нэгэн гэрээ байгуулах хэрэггүй. Гадаад харилцааны яаманд программ хангамж, систем инженер мэргэжлийн хүн байхгүй. Тэгсэн хэрнээ улсын эрх ашигтай хамаарал бүхий зүйлийг асуухгүй гэрээ байгуулсан байна.

.. [183.96.179.20] 2020-01-20 18:33:32

Shine hyn yumuu ashgyi, huuchin n yarshigtai hyn sanagdsan utasaa avaagyi neriidleer visa tsutsaldag, tuslah emegtei n bydyyleg mash muuhai aashtai utasnii chaanaas...

Зочин [64.119.27.227] 2020-01-20 18:00:42

Ийм түншлэл гэж юу байдаг юм. Японы программ хангамжийг нэвтрүүлсэн монголын талд хэрэглээний үзүүлэлтийн талаар ямарч мэдээлэл өгөхгүй гэж түншлэлийн гэрээнд тусгасан байдаг. Манай улсаас жаахан хивс зарах гэхээр танай утас чинь хятадын бүтээгдэхүүн тул татвар тавина гэх шиг. Японы программ хангамийг дэмжихгүй байна цаашид ийм балай хэлэлцээр хийж байгаа учир Монголын айти салбар зүйл бүрээр хориг тавих хэрэгтэй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.