Н.Номтойбаяр номондоо орох болоогүй юү?

Н.Саранчимэг / Хууль

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэх асуудал улс төрийн амьдралыг улам сонирхолтой болгож байна. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн ч, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос “Гишүүдийн ирц бүрдвэл энэ асуудлыг хэлэлцэнэ хэмээн хойшлуулсаар байгаа. Уг нь 48 цагийн дотор асуудлыг шийдвэрлэх ёстой атал “Дөрвүүлээ байгаа бидний санал тэнцчихвэл шийдвэр гарахгүй шүү дээ” гээд Дэд хорооны дарга Ц.Нямдорж гэдийчихсэн хэрэг л дээ. Уг нь “Зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь” гэж нэг сайхан үг бий. Холбогдсон асуудлаа хуулийн дагуу шалгуулаад хоёр яс салах шиг амар зүйл үгүй мэт санагдана. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж хүсэлт гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Түүний хүсэлтэд “Миний бие халдашгүй байдлын дэд хорооны хуралд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж дараах хүсэлтүүдийг танд тавьж байна. Үүнд :

1. Төрийн болон хэрэг бүртгэлд, мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй тул тус дэд хорооны хурлыг олон нийтэд нээлттэйгээр явуулах,

2. Миний бие гүтгэгдээд байгаа асуудалд няцаалт өгөхөд Улсын Их Хурлын 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоол, 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын худалдааны 13 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 6.3.7, 12.1, 12.2, 23.1.11, 28.8.2 дахь зүйл заалтууд, "хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын"-ын 5.1, 5.2, 5.3, дахь заалтуудыг албаны эх сурвалжуудаас авч тус бүр зургаан хувь хэвлэсэн байх.

3. Тус дэд хорооны хуралд мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй ЦЕГ болон АТГ-ын газрын холбогдох албан тушаалтнууд болон эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг байлцуулах,

4. Миний 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн мэдээллийн дүрс бичлэгийг бэлдэх,

5. Миний бие гадаад улсад эмчилгээтэй тул тус дэд хороо нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдах, боломжгүй бол хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хуралдахгүй байх зэрэг болно” гэсэн таван зүйлийг тусгасан байсан.

Чухам энэ сэдвээр Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж сэтгүүлчдэд ийм мэдээлэл өгсөн. Тэрбээр “Н.Номтойбаярын ирүүлсэн хүсэлтийг нь уншина даа. Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Хойшлогдох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм аа.Ч.Улаан сайд хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Дөрвөн гишүүнтэй хуралдаад санал нь хоёр хоёроор тэнцчихвэл шийдвэр гардаггүй байхгүй юу. Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг илгээсэн. Цаана нь мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж зүйл бий. Тиймээс хурлыг хаалттай явуулах ёстой. Мөрдөн байцаалтын нууц байгаа учраас, Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлсэн байхад Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй. Түүний хэлсэн үгээр ажил явна гэж байхгүй. Хуулийн байгууллага, Дэд хороо ч тэр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ. Прокурорын оруулж ирсэн бичигт Н.Номтойбаярыг сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай, нөгөөх нь ордонд болсон Б.Батхүү агсаны амь насны асуудалтай холбоотойгоор, гуравдахь нь хэвлэлээр баахан зүйл ярьчихсан шүү дээ. Ийм гурван асуудал л байна билээ. Хэрэг гэх юм уу, юу гэх юм бэ.

Гэхдээ Улсын ерөнхий прокурор энэ асуудлыг анх тавихдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрэн байгаа эсэхийг харгалзах учиртай байсан. Учир нь Д.Лүндээжанцан илт байхгүй байхад энэ асуудлыг тавьсан шүү дээ. Баасан гарагт ажил дууссан, даваа гарагт Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх санал орж ирсэн шүү дээ. Ийм яаруу юм болсон. Адгасан зүйл прокуророос гарсан. Үүнээс болоод 48 цагийн хугацааны асуудал үүсээд байна. 48 цагт багтаан шийдвэрлэж амжих эсэх гарцыг харгалзах учиртай байсан юм” хэмээсэн.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдээлэл хийхдээ ‘’Намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир’’ хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харин Улсын Ерөнхий прокурор тийм саналыг нь оруулаад ирсэн. Эцсийн шийдвэр гаргах дээрээ л гацчихаад байна даа.


Сэтгэгдэл

gosvkqkwdq [58.234.250.211] 2021-08-12 08:28:42

Мэдээ.МН [url=http://www.gbm94954l2b14q3c6z1sv5rrf15ic15bs.org/]ugosvkqkwdq[/url] <a href="http://www.gbm94954l2b14q3c6z1sv5rrf15ic15bs.org/">agosvkqkwdq</a> gosvkqkwdq http://www.gbm94954l2b14q3c6z1sv5rrf15ic15bs.org/

srgyzbbos [175.148.67.70] 2021-07-23 11:29:10

Мэдээ.МН [url=http://www.gc097x36cviankc315s7a7wh19i175n6s.org/]usrgyzbbos[/url] srgyzbbos http://www.gc097x36cviankc315s7a7wh19i175n6s.org/ <a href="http://www.gc097x36cviankc315s7a7wh19i175n6s.org/">asrgyzbbos</a>

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:04

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:12:35

f0JCDa http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.179.25.175] 2020-05-20 09:08:48

энэ залуугийн буруу ч биш дээ хуйвалдааныг зогсоох чадалтай хүн монголын төрд зайлшгүй хэрэгтэй, эрх ашгийн эрэмб гэдэг зүйлийг ойлгодог залуу шиг санагддаг битгийн шантраарай.

Jamey Corbo [148.163.82.245] 2020-02-15 00:48:43

Hi, Do you know that your Wordpress site medee.mn is very slow to load and that you lose visitors, leads and customers every day? We have already optimized more than 2000 sites since 2015, why not yours? : http://shriink.xyz/aapi7 Best Regards, Jamey

Tuvshin [202.9.46.156] 2020-01-22 10:49:32

Medehgie haraad bhad het neg taliig bariad bh shig.minii l bodol

suvd [182.160.36.82] 2020-01-22 10:01:00

энэ залууд албан ёсны авсан эхнэр хүүүхэд байдаг юм болуу, ийм ч төрийн түшээ байх гэж,мөнгө хүнийг ингэж эвдэж байгаамдаа

Зочин [202.179.24.151] 2020-01-22 03:45:04

мэдээ.мн болон мөнхбаясгалангийн нэвтрүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Номтойнбаяр гэдэг рүү чиглэсэн зохион байгуулалттай дайралт хийж байгаа юм уу даа. Маш нарийн зохион байгуулалттай.

Ashii [202.126.89.125] 2020-01-22 03:41:51

Teneg huu yum daa

Зочин [122.201.24.251] 2020-01-22 03:29:14

Нямдорж хахуул авсан бхаа анх ярьж бсанаасаа өөр юм яриад эхэллээ

Зочин [202.55.188.86] 2020-01-22 03:24:52

Мунхагбаяр эсвэл Монголбаяр гэж болно. Хоюулаа адилхан утгатай.

зочин [64.119.20.126] 2020-01-22 03:23:36

Прокурор гишүүдийн ирц хараад л ажлаа хойшлуулахгүй харин Улааныг яаралтай дуудаж ирүүлэх ёстой. Хуулиа дээдлэх ёстой юм бол. Зөрчсөн хуулиар ажил явуулбал Нямдорж буруутна. Хариуцлага завхрал жирийн нэг үзэгдэл болжээ. Нууц аль эрт задарчээ. Энэ нь өөрөө гэмт хэрэг.

Зочин [202.55.188.86] 2020-01-22 03:23:19

Нэрээ нэг солиод үзэх юм биш үү? Номгүйбаяр гэлтэй нь биш. Хүнбиш, Бибиш, Тэрбиш, Шаалуу, Лойдор гэх мэтчилэн.

зочин [180.235.184.5] 2020-01-22 03:12:53

номгүй баяргэгч ёстой буруу даварсан гар байнаа үүнийг Монголд номхоруулж сургах хүн байхгүй гэж үү?

Зочин [202.21.108.187] 2020-01-22 03:01:55

МЭНГЭТ АВААД ҮЛДЭНЭ

4909 [202.126.88.192] 2020-01-22 02:59:55

ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЙДАЛСАН ХҮМҮҮСИЙН ЯГ ҮНЭН БАЙДАЛ ЭНЭ.НАМАЙГ ХЭН ХЭЛЭХЭВ,НОХОЙГ ХЭН СААРАВ ГЭГЧЭЭР АЖ ЗАГНАЖ,АВИРЛАЖ БАЙНА,ШУДАРГА БУС ХҮН ШУДАРГА ЁСЫГ ХЭЗЭЭ Ч ТОГТООХГҮЙ.ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ИРЦ БҮРЭН БУС БАЙХАД АЛБАН БИЧИГ ӨГСӨН ПРОКУРОР БУРУУТАЙ БОЛЖ БАЙХ ШИВ.

Зочин [64.119.25.108] 2020-01-22 02:59:07

авилгагчдын хүүхдүүдийг олноор нь сонгоод үзээрэй хулгайн мөнгийг нь ам руугаа чихүүлээд. ордонд бие биенээ, бусдыг авч шидээд, гудамжинд дайрч алаад, архидаад гадуур танхайраад сайхан байна уу?

Зочин [64.119.25.108] 2020-01-22 02:56:31

сар болгон хэрэг тарьж байдаг сайхан гар ИХ-д сууж дээ. хулгайч хүн яаж ч болдог цаг юм уу. шоронд нь хийгээч энэ юм аа.

Зочин [64.119.25.108] 2020-01-22 02:55:08

энэ яг сэлэнгийн буриад мөн үү? аавыг нь нутгийн буриадууд мэдэх ч үгүй юм байна лээ ш дээ. нэг ху жаа худлаа түүх зохиочихоод, ху жаа нарын татаасаар баахан орд авчихаад бас болоогүй хүүхдүүд нь бужигнуулаад байггаа юм биш үү. тэр охин дүү нь яг ху жаа хүүхэн ш дээ эрээний.

Зочин [202.9.40.58] 2020-01-22 02:42:24

Mонголын төр, шүүх яаж ч чадахгүй байгаа ёиз дээ хаха Ардчилал гэж энэ үзз гоё

ЗОЧИН [202.9.47.2] 2020-01-22 02:42:16

НЯМДОРЖИЙН МЭДЭГДЛҮҮД ХАРИН ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭХ БОЛООД БН ДАА. УРЖИГДАР УЛААНЫГ ДУУДУУЛАХ ЮМ ЯРЬСАН, ӨЧИГДӨР ХЭЗЭЭ ИРЭХ ЮМ БҮҮ МЭД БОЛЧИХСОН ЯВСАН, ГЭТЭЛ ОРОЙН УЛААНЫ МЭДЭГДЭЛ ГАРААД ИРСЭН. ЯВАХААСАА ӨМНӨ ХУРАЛДУУЛАХ ГЭЭД ЧАДААГҮЙ, ТЭГЭХЭЭР НЬ САНАЛАА НУУЦААР ӨГЧИХӨӨД ИРСЭН, ХУРАЛДАА ОРОЛЦСОНД ТООЦООРОЙ ГЭСЭН ХҮСЭЛ ТАВЬСАН ГЭСЭН. БҮР 1-Р САРЫН 16-НД ГЭСЭН. ТЭГЭХЛЭЭР ӨӨРТ ХЭЛСЭН ҮГ, НУУЦЫН ЭРХЛЭГЧЭЭР ДАМЖУУЛСАН САНАЛТАЙ ДУГТУЙ ЗЭРГИЙГ ХЭН ДУУЛЖ ХЭН ХҮЛЭЭН АВСАН БАЙХ ВЭ. МЭДЭЭЖ НЯМДОРЖ. ГЭТЭЛ 4 ХҮН ХУРАЛДААД САНАЛ ТЭНЦВЭЛ ЯАХ ВЭ ГЭЭД ХУДАЛ ЯРИАД ЗОГСЧ БН ГЭДЭГ АСАР НО-ТОЙ ХЭРЭГ ШҮҮ. ОЛОН ЗҮЙЛ ЦААНААСАА СЦЕНАРИТАЙ САНАГДЛАА ГЭЖ ХҮМҮҮС ШУУГИАД ЭХЭЛСЭН. ИРЦЭЭР ШАЛТАГЛАЖ ХУГАЦАА ХОЖИХ ЮМ БН, ТЭГЭЭД УЛААНЫГ ИРЭХЭЭС НААНА НОТМОЙБАЯР НЬ ЭМЧИЛГЭЭТЭЙ ГЭЭД ЯВААД ӨГӨХ ЮМ БН, НЯМДОРЖ НЬ АХИАД Л ӨӨРИЙГ НЬ ОРОЛЦУУЛНА, ӨӨРӨӨ ТИЙМ ХҮСЭЛТ ГАРГАСАН, ӨӨРӨӨ БОЛ БУШУУХАН ХУРАЛДААД ӨГӨӨЧ ГЭЭД БАЙСАН, ИРЦНЭЭС БОЛСОН ГЭЭД ЗАМХРУУЛАХ ЮМ БН ГЭЦГЭЭЖ БАЙНА ДАА, НЯМДОРЖ ГУАЙ. ЭНЭ ҮНЭН ҮҮ? ЗА ХАРЖ Л БАЙЯ.

НОМТ [202.179.26.221] 2020-01-22 02:24:18

ГУЦАЦГААЛГҮЙ ЦАЛИНГАА АВААД ДУУГҮЙ ЗАЙЛЦГАА

Зочин [64.119.20.18] 2020-01-22 02:06:40

Нмонголын ТОР ( торийн байгууллагууд !) хэвийн уйл ажиллагаагаа явуулахдаа ЛУНДЭЭЖАНЦАН ( бас Нямдорж !) хаа байна вэ , гэдгийг мэдэж байж ажлаа явуулах болж байна уу , арай даварч байгаа юм биш уу ?? , ЕРОНХИЙЛОГЧ , УИХ- н ДаРГА , ЕРОНХИЙ САЙД аа ... Ер нь энэ Нямдорж гэдэг чинь хэн бэ , торийн сайд цаг ямагт ийм хутган уймуулсэн - яс хаясан - хагалан бутаргасан - эргэж буцсан МЭДЭГДЛУУД удаа дараа гаргаж болдог юм уу ...??!!!

Бид [202.72.245.123] 2020-01-22 02:40:33

ЯААААГ ҮНЭЭЭЭН дэмжиж байна

Зочин [27.123.214.2] 2020-01-22 01:59:53

Мөнгөөр хахуульдсан юм чинь баримтаа хадгалчихсан байгаа ш дээ. Нөгөөдүүл нь түүндээ ороогдоод яаж ч чадахгүй биз дээ.

Иргэн [66.181.190.43] 2020-01-22 01:52:54

Нямдоржийн жүжиг үргэлжилсээр... Төгсгөл болгоод өгөөч.

шизо [203.91.115.56] 2020-01-22 01:49:42

намтын номтод яриангүй ял онооно.........................

Зочин [122.201.22.119] 2020-01-22 01:35:55

шоронд орж байж л номондоо орондоо

НОМГҮЙ ГУНИГ [103.111.68.3] 2020-01-22 01:00:45

ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙХ БИШ МИНИЙХ, МӨНГӨ БАЙХАД НАДАД ЯМАР НОМ ХЭРЭГТЭЙ ЮМ...ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ БҮГДИЙГ НЬ ХУДАЛДААД АВЧИХСАН ХА ХА ХАХ

зочин [202.179.25.191] 2020-01-22 00:34:14

Номтой банди шүү. доо эр болж дээ. Харин ингэж яваад алуулав. Одоо хүний дургуй хүргэсэн хүнийг нухдаг л болж байна шүү. Айх юм алга. Ямар цаазаар авах биш хэдэн жил шоронд суух чинь ядуу амьдарснаас дээр байна шүү.

Зочин [64.119.27.178] 2020-01-22 00:02:40

Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж үг л яг тохироод байгаа юм.


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.