Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав

Н.Алтанцэцэг / Улстөр

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт хамтран оролцсоныхоо дараа ганцаарчлан уулзлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар 2018 онд Баку хотноо ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзаж байсан бөгөөд тухайн үед ярилцаж байсан асуудлууд бүх түвшиндээ ахицтай байгааг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэлээ. Мөн Ерөнхийлөгч нар хоёр улсын байрлал, ложистикийн бүтцийг харилцан ашиглах замаар бараа, бүтээгдэхүүнүүдээ бусад улсын зах зэх зээлд гаргах, Монгол Улсад ноосны үйлдвэр, уул уурхайн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг төслийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

image

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн захирагч Кайрат Келимбетов, ОХУ-ын банкир Андрей Л.Костин, Женев дэх НҮБ-ын Ерөнхий захирал Татьяна Валовая, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлага, захиргааны сургуулийн Декан Нгаайр Вудс нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлэх үеэрээ “Монгол Улс Давосын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцдог. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд Евроазийг холбон байрладаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6000 орчим км автозам тавьж, 1000 орчим км төмөр зам тавьж байна. Энэ дэд бүтэц нь Евроазийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евроазийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд Та бүхнийг хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.

Оролцогчид, хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амынхаа хэрэгцээг хангах сорилтын өмнө тулж ирсэн бүс нутгийн эдийн засгуудын стратегийн тэргүүлэх зорилтууд юу байх вэ гэсэн асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:50

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:50

Зочин [202.179.31.78] 2020-01-23 03:51:49

Өөр улсууд манийгаа Баттулгыг тоохгүй болохоор ёс болгож арайл илүү дөхөм яриа нийлэх байх гэж энэ улс л тоож дээ.

Зочин [87.88.172.250] 2020-01-23 02:36:47

Таарсан улсууд

Зочин [103.212.117.211] 2020-01-23 02:26:15

БӨХ Л ЯРИХ БАЙХ ДАА.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.