Үйлчилгээний салбарт мөрдөж буй стандартуудыг танилцуулав

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нэг хот- Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус сургалтаар Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт, Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газарт хийсэн хяналт шалгалтын дүн, эрсдлийн үнэлгээний дүн, Худалдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Мөн Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын танилцуулга, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тавих шаардлага MNS 4946:2019 стандартын танилцуулга, Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт MNS6777:2019 стандартын танилцуулга болон Хоолны газрын хүний нөөцөд тавих шаардлага стандарт, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага стандартын төслийг танилцуулан, аж ахуйн нэгжийн саналыг авсан байна.

Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал болон хоолны газрын хүний нөөцөд тавих шаардлага стандарт, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага болон стандартын төсөлд оруулах саналаа амаар болон цахимаар өгч, харилцан туршлага солилцлоо.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.31] 2020-01-23 23:17:50

Веб хуудсан дээр ил байдаг юм абйгаа биз.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.