Цасаар шуурна
Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийг гаргаад байна. Энэхүү мэдээллээр нэгдүгээр сарын 30-наас цас орж, шуурч эхлэхийн зэрэгцээ хүйтний эрч чангарна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна.
Сэтгэгдэл
ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:33
ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:09:33
Эргэх 4 улиралтай ихээиэн хувь заяатай ард түмэн шүү бид чинь. Монголчуудыг бурхан ивээн [66.181.180.151] 2020-01-26 23:13:43
Зочин [103.57.94.22] 2020-01-26 20:38:25
Дэмжиж байнаа ахиухан цас ороод цагаан сар өнгөртөл тачгинтал хүйтрээд өгөөрөй
Eh oron [202.126.89.33] 2020-01-26 15:20:51
Minii mongoliin zag agaar 40-50 hvreed teneg obchiniig bvv oruul mongoldoo
тт [66.181.168.157] 2020-01-26 12:10:52
зөв улам хүйтрээд халуун орны ханиадыг хага цохиосой