Б.Зоригоо: Их, дээд болон ЕБС, цэцэрлэг хичээллэхгүй байгаа болохоор замын түгжрэл буурсан

Н.Алтанцэцэг / Нийгэм

­­­

Энэ сарын 26-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх төрлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд өмчийн хэлбэр үл харгалзан их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвүүд хичээллэхгүй байгаа. Их,дээд сургууль, ЕБС болон цэцэрлэгүүд хичээллэхгүй байгаа учраас замын түгжрэл тодорхой хэмжээнд буурч байгаа.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Зоригоотой ярилцлаа.

-Их дээд болон ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон. Одоо замын хөдөлгөөний ачаалал харьцангуй буурч байгаа байх. Ер нь зам тээврийн осол хэр бүртгэгдэж байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд ЕБС, цэцэрлэг болон их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон учраас замын хөдөлгөөний түгжрэлбуурч байгаа. Мөн Тээврийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд бүртгэгдэж байгаа зам тээврийн осол ч тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байхад Тээврийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 300-400 дуудлага мэдээлэл ирж байсан. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 250-280 дуудлага бүртгэгдэж байсан. Одоогийн байдлаар ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийтдээ 180 дуудлага мэдээлэл ирж байна. Ослын дуудлага 50 хувиар буурч байгаа.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 561 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байсан. Мөн ослын улмаас 3790 хүн гэмтэж бэртэж байсан. Энэ нь өдөрт дунджаар зам тээврийн ослын улмаас 1-2 хүн амь насаа алдаж, 30-40 хүн бэртэж гэмтэж байсан гэсэн тоон мэдээлэл юм.

-Замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурсан ч гэсэн зам тээврийн осол гарч өдөр 5-6 хүн гэмтэж бэртэж байгаа юм байна. Бэртэж гэмтэж байгаа хүмүүс нь явган зорчигч байна уу. Эсвэл замын хөдөлгөөн оролцож байгаа зорчигчид байна уу?

-Зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэж байгаа хүмүүсийн 70 хувь нь явган зорчигч байдаг. Явган зорчигчдын дийлэнх нь хүүхэд байдаг юм. Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж замын хөдөлгөөнд оролцохдоо гарцгүй газраар явдаг. Харин үүнийг нь хүүхэд дуурайж, замын хөдөлгөөнд оролцохдоо гарцгүй газраар гарч байгаад зам тээврийн осолд өртөж байна. Мөн жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхгүйгээр гарц дээр хүн дайрах тохиолдол ч цөөнгүй гардаг. Явган зорчигч гарцаар гарч байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл заавал зам тавьж өгөх ёстой. Хэрэв явган зорчигч гарцаар гарч байгаа тохиолдол дайрч гэмтээх юм бол тухайн жолооч буруутан болно. Харин гарцгүй газраар явган зорчигч гарч байгаад дайруулах юм бол тухайн явган зорчигчийн буруу болно гээд замын хөдөлгөөний дүрэмд заагаад өгчихсөн байгаа.

-Ойрын өдрүүдэд зам тээврийн осол буурсан гэж байна. Өчигдөр өглөө Сансрын Е-мартын зам дээр осол гарсан байсан. Энэ ослын шалтгаан юу байв?

-Нэгдүгээр сарын 29-ний өглөө 9.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Е-мартын хойд зам дээр хоёр машин мөргөлдсөн осол бүртгэгдсэн. Хоёр жолоочийн биеийн байдал гайгүй байгаа. Харин тээврийн хэрэгслийн эвдрэл нэлээд гарсан.

-Коронавирус гарсантай холбогдуулж орон нутгийн замын хөдөлгөөнийг хаана гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Одоогийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаагаагүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Их сургуулиудыг гуравдугаар сарын 2-н хүртэл үйл ажиллагаа зогсоосон учраас орон нутгийн чиглэлийн замын ачаалал нэлээд нэмэгдсэн. Тэр дундаа нийслэлээс 22-ын товчоо, Баянзүрхийн товчооны ачаалал өдөр бүр нэмэгдэж байгаа учраас Тээврийн цагдаагийн албаныхан тухайн постод хяналт тавиад ажиллаж байна. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт санамж, сэрэмжлүүлгийг байнга өгч, замын хөдөлгөөний дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг тогтмол сануулж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хүүхэд тээвэрлэхдээ зориулалтын суудал дээр суулгаж, хөдөлгөөндоролцуулахыг үүрэг болгож байгаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээд бүртгэгддэг. Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байна. Өнгөрсөн жил согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 34590 зөрчлийг тээврийн цагдаагийн албан хаагчид илрүүлж ажилласан. Үүнээс 9899 нь зам тээврийн осол гаргаж, 150 хүний амь нас хохирсон байгаа. Он гарснаас хойш энэ төрлийн зөрчил буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол амралтын өдрүүдэд нэлээд нэмэгдэж байна. Ажлын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлж ажиллаж байгаа бол амралтын өдрүүдэд 36-40 болж байна. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох юм бол жолоодох эрхийг нь нэг жилээр хасна. Мөн Зөрчлийн хуульд заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Иймээс жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:22

zochin [122.201.19.99] 2020-01-30 04:17:11

hudlaa shdee zaisangaas towrvv oroh zam aishigtai tvgjirdeg heweereel bna

Зочин [192.82.73.95] 2020-01-30 02:29:38

Чи байдлыг зөв харсан байна. Одоо нарантуул, өгөөмөр, 100айлыг хотоос гаргавал улсаас мөнгө зарахгүй аяндаа сайхан болно шүү. Гэхдээ чиний ойлгох нэг хэрэг цаад хөлдүү хүмүүсдээ ойлгуул дагуулаад гудамжаар яв.

Зочин [202.9.46.229] 2020-01-30 01:32:16

фб ЗАМЫН ЦАГДААГ ТАНИХ УУ ГЭСЭН ЮМ БАЙХ ЮМ ТАНАЙ ЦАГДАА НАР НАЙРЧ НАЙМААЛЦДАГЫН ТОД ЖИШЭЭ ЭНЭ АСУУДЛААР ЦЭГЦЭЛ БОДОЛ АХ ДУУ НЬ ЗАМЫНХ ГЭЖ ОЙЛГОГДДОО ИИМ АСУУДЛАА ШАЛГА

өөхө [203.91.112.242] 2020-01-30 00:45:41

Жолооч нараа уяанаас алдуурсан нохой шиг түгжрэл буурангуут уралдаж хурд нэмдэг тэнэг зангаа болио, ухаантай байцгаа, хүн гарц гармаар гарахыг завдаж байгаа үед нь алсаас зогсож өгөх үүрэгтэй шүү та нар

эхэх [203.91.112.242] 2020-01-30 00:44:00

Цагдаа нартаа хов зөөхөд, зам сийрэг болохоор жолооч нар маш хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцож байна, ялангуяа Нарны зам гэх мэт замууд дээр, энэ нь явган зорчигч гарцаар зам хөндлөн гарахад маш хүнд болгож байна, үүн дээр анхаарч гарц ойртож ирэхэд хурдаа хасдаг болготол торгож шийтгэж өгмөөр байнаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.