Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн энэ нэгдүгээр сарын 28-ны өдөр Женевийн их сургуулийн Европын болон олон улсын засаглалын ахисан түвшний магистрын хөтөлбөрийн оюутнуудад Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр Евразийн бүс нутгийн гео стратегийн ач холбогдол, их гүрнүүдийн ашиг сонирхол, “Бүс ба зам” санаачилга, түүний хүрээн дэх Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл хийж, санал солилцов. Түүнчлэн эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдэд Швейцар болон Монгол Улсын “гуравдагч хөрш” бусад улс оролцох нь нээлттэй болохыг онцлов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:05

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:04

Зочин [64.119.20.210] 2020-01-30 07:33:31

бусад орнууд зам, бvс ярьж байхад бид нэг муу хонгил , коридор гэж гуцалдахаас хэтэрдэгvй ээ!! Тэрийг нь негее алдарт хулгайчийн баруун гар шар шувуун терхтэй бас нэгэн залилангийн гар хийнэ гээд давхиад байхаар хэн итгэх юмб!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.