ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хятадаас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байна

Л.Батцэнгэл / Улстөр

Уханьд байгаа иргэдээ авчрах талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ухань хотоос оюутнуудыг авчрах чиг үүрэг хүлээсэн. Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтраад хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх талаар албан ёсоор БНХАУ-д мэдэгдсэн. Голомтын бүсэд сүүлийн судалгаагаар 31 оюутан байгаа. Эдгээр иргэдээ авчрах ажиллагааг бид хийхэд бэлэн болсон. Хятадын талтай албан ёсоор иргэдээ авна гэдгээ мэдэгдсэн. БНХАУ-аас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээгээд байж байна. Зөвшөөрлөө аль болох шуурхай авахаар ажиллаж байна. Зөвшөөрөл гармагц онгоцны багт тавих хяналт, тухайн иргэдийг суулгахаас өмнөх шинжилгээг бүрэн хангасан. Ухань хотоос гадна БНХАУ-аас эх орондоо ирэх хөдөлгөөн нээгдэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн буцахад дэмжлэг үзүүлээд явж байна. Эрээн хотод 100 гаруй Монгол Улсын иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Мэдээ мэдээллийг бид тухай бүрт нь шуурхай авч хүргүүлэн ажиллаж гадаадад байгаа монгол иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зогсолтгүй түгээж байна. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчны визийг зогсоосон” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [94.107.109.12] 2020-01-30 22:31:49

Oorsdoo haldvaraas hamgaalah , emchleh chadalgui baij tendee hamgaalaltand baisan ne batalgaatai baih shuu

иргэн [202.179.25.83] 2020-01-30 11:44:22

Улсынхаа Хилээ хаагаажээ, ОХУ өнөөдөрөөс Галт тэрэгний хөдөлгөөнөө зогсоож Хилээ хаалаа ш дээ, Юугаа хүлээгээд байгаа юм вэ, заавал Өвчин орж ирсний дараа Хил хаах гэж байгаа юмуу, Бүх зүйл Арга хэмжээнүүд ээ Цуцалчихаад Хил хаахгүй юм бол ямарч Арга хэмжээ , Цуцласан Үйл ажиллагаа чинь нэмэргүй болно ш дээ, Хятад улстай Хил залгаа Орнууд ихэнхи нь Хилээ хааснаа Зарлаад байхад манайх л Галт тэрэгний хөдөлгөөн зогсоогүй, Хилээ хаадагүй, сонин юмаа,

Зочин [103.229.121.131] 2020-01-30 11:43:23

Энэ Тушиг чинь ногоо хар тамхины Тушиг мон уу , эсвэл ГЯ - ныхан цомоороо тушиг юм уу ...

Зочин [202.9.46.237] 2020-01-30 11:46:54

Пионер Болормаагийн хүү

Хэн ч биш [64.119.17.160] 2020-01-30 09:59:18

Жуулчны виз зогсоосон зөв баяр хүргэе


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.