С.Бямбацогт: Энэ хавар УИХ нэлээд ачаалалтай ажиллана

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Шинэ үндсэн хуулийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан. Шинэ Үндсэн хуультай нийцүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинэчилж найруулах жагсаалтыг УИХ баталсан. 2020 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулиудыг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Хаврын чуулганаар нэлээн олон хууль батална. Үндсэн хуультай холбогдуулж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол УИХ-ын чуулганы хуралдаан дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын хууль, Улс төрийн намын тухай хуулийг хаврын чуулганаар заавал батлах ёстой. Энэ хавар УИХ нэлээд ачаалалтай ажиллана. Чуулган завсарласан хугацаанд эдгээр хуулиудын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг эрчимтэй ажиллах ёстой”


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.25.46] 2020-02-02 00:21:56

ЗҮГЭЭР Л НЭГ УНГАС АЛДААД СУУЖ БАЙДАГ ТА НАРЫН АЧААЛАЛ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ХЭРҮҮЛ Л ИХ НЭМЭГДЭНЭ ГЭЭЧ!

Чихэнд чимэгтэй үг хэлчих юм аа. [202.131.225.53] 2020-01-31 09:51:43

Ер нь ёстой гоё бүлт үсэрчих юм аа.

Одоогийн УИХ хуулийг өөдтэй хэлэлцэж батлахгүй ш дээ. [202.131.225.53] 2020-01-31 09:08:27

Энэ хавар ч УИХ яг ачаалалтай ажиллаж харагдын-ш-дээ. Эсхүл өөдтэй юм батлахгүй, аль эсхүл гурилдаж, хаячихаж ч болохгүй авч ч болохгүй зүйлс батална. Дараа нь сонгогдсон УИХ нь энэ УИХ-ыг харааж өгөх биз. "Явах гэж байгаа хүнээр оосор бүч битгий чангалуул" гэсэн үг байдаг байхаа? Учир нь явах гэж байгаа хүн оосор бүчийг хаа хамаагүй боож уяж, сайтар чангалдаггүй, хүний хүн шиг болчихдог юм. Яг тэрэн шиг одоогийн УИХ-аар хууль бүү батлуул. Дараа нь амаа барина шүү.

Зочин [66.181.161.127] 2020-01-31 08:03:33

Бас нэг хулгайч шинжаан гаралтай

Zochin [99.203.33.62] 2020-01-31 07:10:58

Энэ танхимл короновирус оруулсан хүнд Улсын баатар цол олгоё, энэ хэд энэ дотроо үхэг, хаалгыг нь хаагаад гүйцээ. Хамаг бузар муу шингэсэн хүмүүст энэ коронвирус ирээсэй.

иргэн [66.181.182.154] 2020-01-31 06:37:37

Аргагүй л сонгууль дөхөж дээ. Нэг их ажилтай сайн хүн болох гэж их үзэж байна. Хар хэрээ цагаан тагтаа болон гэж байхгүй

Зочин [202.9.46.67] 2020-01-31 04:36:52

Чи мэддиймуу

зочин [122.201.19.99] 2020-01-31 04:28:50

Та нарын ачаалалтай ажилах гэж юу байдгын тулга тойрсон хэрүүлээс өөр авах юмгүй бузарын хулгайчууд


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.