УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Цагаан дэлийн боомтын асуудалд Засгийн газар анхаарал хандуулаач

Н.Саранчимэг / Улстөр

Монгол Улс Стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа 2007 онд батлаад тэр дундаа Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийн Сухайтын бүлэг орд гээд говийн ард түмэн дэмжиж, түүгээр ч зогсохгүй Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа түүхэн хариуцлагатай цаг үед Өмнийн говийн ард түмэн дэмжиж ажиллаж байгааг юуны өмнө хэлмээр байна. Харин одоо нутгийн ард олны бухимдлыг үүсгэж, бүх төвшинд анхаарал хандуулахаас аргагүй байгаа нэг асуудал байна. Энэ бол бас л 2006-2007 оны үед яригдаж эхэлсэн Хүрмэн, Номгоны нутгаар үүдэлтэй гуравдагч боомт буюу Цагаан дэлд барих боомтын асуудал юм. Сүүлийн гурван сар нутгийн иргэд хүчтэй тэмцэж байна, дуу хоолойгоо өргөж байна. Үүн дээр Төр өөрөө давуу эрх эдлээд тэр дундаа газрын зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрээс нь аваагүй, усны дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хилийн хориотой бүсэд хилийн боомт барихаар бэлтгэл ажил хийгээд байна. Хүрмэн Номгоны нутгаар явах Хилийн хориотой бүсэд хилийн боомт барихаар барилга байгууламжийнх нь материалыг ачаад машин тэрэг цуваад байдаг. Иргэд нэгдэж тэмцээд зогсоогоод байдаг. Харин шөнөдөө ачаад хөдлөөд байдаг. Ийм дүр зурагтайгаар гурав, дөрвөн сар боллоо. Малчид иргэд үүнд их бухимдаж байгаа. Тиймээс хоёр улсын хил дээр байгаа энэ асуудалд анхаараач ээ. Цагаан дэл гуравдагч боомтын асуудал дээр Засгийн газар анхаараад өгөөч ээ. Ядахад нутгийн иргэдтэй уулзаач. Шаардлагатай гэж үзвэл УИХ тогтоол гаргаад Засгийн газарт үүрэг өгөөд хоёр улсын гэрээ хэлэлцээр дээр анхаарч өгөөч. Хоёр сумын ИТХ-аас ямар нэг зөвшөөрөл огт өгөөгүй, иргэд 100 хувь нэгдчихсэн байгаа энэ асуудлыг бодлогын хэмжээнд авч үзээч ээ. Хоёрын хоёр хилийн боомт байна. Түүнийг дагасан автозамууд байна. Төмөр замын асуудал ч яригдаж байна. Гуравдагч төмөр замын Сайншанд руу тавигдах асуудал явагдаж байна. Үүнийг Өмнөговийн ард түмэн дэмжиж байгаа. Хамгийн гол нь гуравдагч хилийн боомт болох Цагаан дэлийн асуудал дээр байгаль экологийг хадгалах, үр хойчдоо бүрэн бүтэн үлдээх асуудал хөндөгдөөд байгаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс бол тогтвортой байгаль орчин, тогтвортой экологийн тэнцвэртэй байдлыг чухалчилж үзэх ёстой. Хэрвээ үүцийг задлаад, хилийн боомтыг нээгээд үйл ажиллагаа явуулж эхлэх юм бол Өмнөговь аймгийн урд бүсүүдээр маш хүнд нөнцөл байдал үүснэ. Газар нутгийнхаа төлөө хийж байгаа говьчуудын тэмцлийг ойлгож, үүнийг Засгийн газар анхааралдаа аваач ээ. Иргэд үүнийг л хүсч байна.


Сэтгэгдэл

zochin [202.55.191.130] 2020-02-01 04:16:19

neehiig eserguuwsej bna

Зочин [150.129.143.99] 2020-01-31 11:45:48

энэ олон боомтуудаа цэгцэлсэн нь дээрээ нэг аймагт 3 боомт арай л ахдаж байна

Zochin [66.181.176.209] 2020-01-31 08:17:37

Odoo iim orkuudiig bitii songo

Зочин [66.181.161.127] 2020-01-31 08:01:56

Шал тэнэг хүүхэн яаж яваад гишүүн болчихдог байна

Зочин [202.126.89.149] 2020-01-31 07:40:50

Энэ тэнэгүүд зөв тайлбарлавал, стратегийн асуудлаа зөв дүгнэвэл Цагаан дэлийн боомт маш ирээдүйтэй, стратёгийн ач холбогдолтой боомт байгаа юм. Өнөөдөр Таван толгойн нүүрсний бүлэг ордын олборлолт тээвэрлэлт Хятад улсын ЗГ-аас биш нэг аймгаас (Баяннуур) бүрэн хамаарч байгаа нь нууц биш. Баяннуур аймгийн удирдлагууд дургүй нь хүрвэл хилийн гарцаа хаана, дур нь хүрвэл гарцаа нэмдэг. Өнөөдөр хилийн очерт долоо хоног,сараар очерлодог, хилийн цаана заавал долоогоос арав хоног саатдаг асуудлууд зөвхөн Баяннуур аймгийнханы аашаар шийдэгддэг. Хоёр улсын ЗГ-ын түвшинд асуудал шийдэгддэггүй. Боомт орон нутгийн чанартай гэдгээр зөвхөн Баяннуур аймаг л асуудлыг бүрэн шийддэг. Орон нутгийн чанартай татвар нэмэгдддэг. Нүүрс , зэсийн баяжмал дээр, тээвэр дээр нь. Боомтыг олон улсын чанартай болгох асуудал байнга гацдаг. Ийм байхад стратегийн уул уурхайн бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг Хятадын нэг аймгаас хараат байлгахыг ухуулж, шинэ гарц нээхийг хааж байдаг гишүүн нэртэй тэнэг авгай энэ аймгаас л

Зочин [202.179.24.81] 2020-01-31 07:03:07

Энэ одоо юун "охин" хаанаас гараад ирэв эээ.

Зочин [202.9.46.67] 2020-01-31 06:53:38

aimshig

Зочин [202.70.38.18] 2020-01-31 06:47:42

ЗА БОЛИО. СОНГУУЛЬ ДӨХӨӨД , НОЙРНООСОО СЭРЭЭ ЮУ?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.