ЗАСГИЙН ГАЗАР: Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний импорт тасрахгүй

Л.Батцэнгэл / Эдийн засаг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын урт хугацааны хөтөлбөр “Алсын хараа-2050” УИХ-д Засгийн газраас өргөн баригдаж байна. Улс орон бүхэн урт хугацааны алсын хараатай байдаг. Бид дэлхийн хорь орчим орны урт хугацааны алсын хараа, урт хугацааны төлөвлөлтийг нягталж үзсэн.

Сүүлийн найман сарын хугацаанд 1500 орчим эрдэмтэн судлаачид хамтарч ажилласан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан нийт 517 бодлогын баримт бичгийг түүхэндээ анх удаа нэгтгэн энэ баримт бичигт тусгасан. Монгол Улсыг 30 жилийн хугацаанд хөгжүүлэх алсын хараатай болж байна гэсэн үг. Цахим хуудсанд байршуулснаас хойш одоогийн байдлаар хорь орчим мянган иргэд бидэнд хандсан байна. Энэ хөтөлбөр албан ёсоор УИХ-ын бүх байнгын хороодын хурлаар орно гэж ойлгож болно.

уул уурхай дээр нэмэх нь таван салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн зарлаж байна. Одоо байгаа ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг хийнэ. Мөн дэд бүтцийн асуудлуудыг томоор тавихаар тусгасан. Эдийн засгийн өсөлт уул уурхайн мөчлөгөөс хамааралтай байгаа асуудлыг баялгийн сан дээр тулгуурлан хэрхэн бусад салбарт төрөлжүүлэн зохион байгуулах зэрэг гол асуудлуудыг тусгасан.

Хүн ам, Улаанбаатар хотын төвлөрөл нэлээд өсөхөөр байна. Тухайлбал хүн ам 5.5-6 саяд хүрэхээр тооцоо гарсан. Манай улс 2025 оноос эхлэн ажиллах хүчний тооцоолол гарсан тул одоо байгаа боловсон хүчинээ хэрхэн бэлтгэх тал дээр боловсролын салбар хэрхэн зохион байгуулах асуудлыг ярьж байна. Тэтгэврийн хуримтлалын сан, э-засаглалтай холбоотой ажлуудыг тусгаж, чинээлэг дундаж давхаргатай холбоотой ойлголтыг Дэлхийн банкны аргачлалаар тооцон гаргасан. Өнөөдөр 16.2 хувьтай байгаа үзүүлэлтийг 80 хувьд хүргэх маш том амбицтай зорилгыг дэвшүүлж байна. Өмнөх бодлогын бичиг баримтын давхцлыг тооцсон бөгөөд Үндэсний хөгжлийн яамтай болох гэх мэт асуудлуудыг тусгасан.

Хилийг хэсэгчлэн зохион байгуулалттай, өндөржүүлсэн бэлэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлага гарч байна. Ингэхдээ иргэдийн зорчих, орох, гарах эсэхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ. Харин хүнсний импорт тасрахгүй. Мөн БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудаа маргааш авчрахаар болсон бөгөөд ХӨСҮТ-д хэсэг хугацаанд хяналт тавихаар бэлтгэл ажлаа базаасан. Засгийн газрын зүгээс нэг сувгаар бодит мэдээллийг өгөх бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийнхэн бас хамтарч ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:04

Zochin [64.119.16.137] 2020-01-31 23:49:13

30 жилийн төлөвлөгөө гэдэг чинь юуных нь урт хугацааных байхав дээ. Зарим орон тагнуулуудаа энээс урт хугацаагаар ашиглана бусад улсад амьдруулахаар явуулж бнаа. Тэгэхээр улсынх нь төлөвлөгөө нь хэдэн арав, зуун жилээр төлөвлөгдөж, тэр үед газар нутаг минь ийм хэмжээтэй, хүн ам маань ийм болно гэж харж тийм урт хугацааны төлөвлөгөө хийдэг байх. Энэ янз бүрийн зүйл бичээд байгаа хүмүүс Путины сүүлийн үеийн мэдэгдлүүдийг харсан байж магадгүй. Ер нь МУд засаглалын хямрал болоод байгаа гэдэг нь харагдаж бна. Путин шиг эх орондоо хайртай, эх орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолыг өөрөөсөө илүүд тавьдаг хүн байх юм бол ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм бна лээ..

zochin [64.119.16.137] 2020-01-31 23:40:12

урьд нь сураггүй, хийгддэггүй бсан зүйлүүдийг хийх гэж оролдож байгааг ойлгож, харж бнаа. Хээл хахуул, танил тал ах дүүгийн сүлжээнд хүлэгдчихсэн Монголын төрийг засахад хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ зорилготоо үнэнч байж хийх гэсэн зүйлээ хоёр сэтгэлгүй хийх хэрэгтэй бна. Ард иргэдийн сэтгэл санаанд ч найдварын зул асаж МУ дэлхийн хөгжилтэй хөл нийлж шударга ёс, ёс зүйтэй нийгмийг цогцлоно гэдэгт итгэж та бүхнийг харж бнаа. Ярьж, хэлж байгаа зүйл чинь хийж байгаатайгаа таарч байвал бид бүхэн дэмжиж ,Монголын төлөө хамт байх болно.

Зочин [103.57.93.81] 2020-01-31 22:45:16

Yasan sonin shiiduer gargadiin amni mask gadnaas auna l gene importoor halduar damjdag bolohoor manaid malin shvlhii garanguut l bvh uls mah auahaa zogsoodog bizde igants sar ydaj aimaar ouchnii tarhalt namdtal importoo zogsoohod dotoodiin vilduervvd bn bolno amni maskni nootsgvi bj halduar garual bid yah uls be

Zochin [103.57.93.81] 2020-01-31 22:33:45

Hilee haahgvi bol importoor orj irj bgaa baraagaar damjaad virus tarna hereu import hiiuel hiliin horio totgooh ymar utga bgm

Овгор [76.164.228.142] 2020-01-31 15:52:44

Энэ авгай царайлсан христчинг удахгүй Оюунмаа болгоно дор Монгол эрс

Зочин [203.91.115.42] 2020-01-31 14:12:45

Юун 15,000 доллар вэ? Ярьж байгаа юмныхаа учрыг эхлээд олчихоод дараа нь чалчмаар юм.

Irgen [103.212.119.193] 2020-01-31 11:02:22

Chamd hen itgehev dee zusarch mini

Зочин [202.9.46.228] 2020-01-31 10:52:16

Засгийн газар 30 жилийг урьдчилаад харчихдаг сайн үзмэрчтэй болжээ одооч ажрахгүй хөгжих байхоо...

Зочин [202.126.89.53] 2020-01-31 10:44:26

Шинэ коммунист. Зангаа гаргаж байна

Зочин [202.131.235.198] 2020-01-31 10:01:46

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

Зочин [202.179.25.188] 2020-01-31 09:22:48

bohir togloomtoi nuhur uma. dolginoj bsna hutga shaagaad said bolchihdog.

Мартах, мартуулчих энүүхэнд юмдаа! [202.131.225.53] 2020-01-31 09:14:14

Оюун-Эрдэнэ сайд аа! Нөгөө казинод орсон хэдийг шийтгэнэ гэсэн чинь хаачичихваа? Коронавирус гээд та мартаж, биднийг мартуулчихаж байх шиг байна. Кха! Кха! Кха!

Зочин [192.82.65.120] 2020-01-31 08:39:17

ХҮНС ТАСРАХГҮЙ ГЭДГИЙГ НЬ САЙН ХЭЛЭХГҮЙ БОЛ ХИЛЭЭ ХАА ХИЛЭЭ ХАА ГЭЭД БАЙГАА ОРКУУД ХАМГИЙН ТҮРҮҮН ХҮНСЭЭ НӨӨЦЛӨӨД ХОМСДОЛ ҮҮСГЭНЭ ШҮҮ

Зочин [202.179.31.22] 2020-01-31 08:17:13

энэ вацгаа үнэн пилсоофгүйэээ

Зочин [122.201.22.218] 2020-01-31 08:06:56

Ehkeleed ard irged humuusiinhee oyun uhaantai notsold , tur , ard tumen 2 oo shuteltseetei bolgo . huuli huchinii ajilchidaa ard tumenee gesen setgeleer ajiluul , daraa ni , ded butets hugjiuu yari , bagana tuuraggui deever bitgii hiij bai

Зочин [119.40.98.177] 2020-01-31 07:24:34

Үндэсний хөгжлийн төлөвлөгөө гээд энхбаярын үеэс өчнөөн мөнгөөр зөндөө цаас хийсэн бүгд хэрэгжээгүй энэнийх юугаараа ялгаатай юм бол. нийгмийн доройтол иргэдийн ёс зүй гэж юм байхгүй болчихсон байхад мянган цаас батлаад яахав дээ эхлээд боловсролоо босгоод ирэх хэрэгтэй тэгэхгүйгээр ийм ёс суртахуунтай иргэдтэй улс хөгжих боломж байхгүй

Зочин [202.126.89.53] 2020-01-31 10:46:58

Улс орнууд 10-15 жилээр хөгжлөө төлөвлөж байхад энэ дурак 30 жилээр шааж байхын. Юун хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.